solongonews
Сансрын тойрог замд шатахуунаар хангах туршилт амжилттай боллоо
2017-04-28 10:44
Тянь Жөү-1 ачаа тээврийн сансрын хөлөг, Тянь Гүн-2 сансрын лаборатор 4-р сарын 27-ны 19 цаг 07 минутад анх удаа тойрог замд шатахуунаар хангах туршилтыг амжилттай хийлээ.

    Энэ нь Хятадын Сансрын техникийн салбарын хоосон орон зайг нөхөж, сансрын хөдөлгүүрийн салбарт томоохон үсрэлт хийсэн явдал бөгөөд Хятад улс энэ технологийг бие дааж эзэмшсэн дэлхийн гурав дахь орон болоод байна.

4-р сарын 22-ны 12 цаг 23 минутад Тянь Жөү-1, Тянь Гүн-2 хоёр амжилттай холбогдсоноос хойш Тянь Жөү-1 холболтын тоног төхөөрөмжөө хааж, холболтын замд даралт шахаж, гоожиж байгаа эсэхийг шалган, холбоотой ажиллах горимд шилжүүлж, Тянь Гүн-2 хойно нь орж, Тянь Жөү-1 өмнө нь гарч, шатахуун шахах бэлтгэл ажлыг дуусгасан байна.

Төлөвлөгөө ёсоор 6 дугаар сарын эцсээр Тянь Гүн-1 хоёр дахь удаа ийм туршилт хийж, амжилтаа бататгах болно.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : sohu
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл