solongonews
Монгол Улсын Ерөнхийлөгч түргэн тусламжийн яаралтай холбоо барих систем байгуулахыг шаардлаа
2021-03-17 11:34
Монгол Улсын Ерөнхийлөгч түргэн тусламжийн яаралтай холбоо барих системийг аль болох богино хугацаанд байгуулахыг шаардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 03 дугаар сарын 16-ны өдөр тус улсад саяхан болж өнгөрсөн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс онцгой байдлын үед хөдөө орон нутгийн малчин ард түмэн болон онцгой байдлын албан хаагчдын хооронд яаралтай холбоо барих системийг аль болох богино хугацаанд байгуулахыг засгийн газрарт шаардлаа.

Х.Баттулга хэлэхдээ:

- Манай улсад нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 иргэн, түүний дотор хоёр хүүхэд амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиосонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж байна. Байгаль цаг уурын эрхээр амьдардаг малчин түмэнд тулгарсан байгалийн давагдашгүй хүчин зүйлс цаашид ч дахин нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй тул бид эрдэнэт хүний амь насыг хамгаалах, давагдашгүй нөхцөл байдлын үед малчид болон онцгой байдлын албан хаагчид хэрхэн мэдээлэл солилцох, цаг алдалгүй эрэн хайх ажиллагааг явуулах асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.

- Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд Монгол Улсын Засгийн газар малчдыг онцгой нөхцөлд хэрэглэдэг утаат дохиолол, олон улсад өргөнөөр хэрэглэдэг 48 цагийн турш тусламжийн дохиолол илгээх галт дохиолол болон байршил тогтоох GPS гэх мэт шаардлагатай төхөөрөмжөөр хангах бодит шаардлага үүссэн байна. Техник технологи хөгжсөн 21 дүгээр зуунд малчдыг дээрх төхөөрөмжүүдээр хангаж чадвал үер усны аюул, цасан болон шороон шуурга, ойд төөрөх зэрэг тохиолдолд цаг алдалгүй тусламж авах нөхцөл бүрдэнэ. Иймд олон улсад өргөнөөр хэрэглэгдэж туршигдсан ийм төхөөрөмжүүдээр малчдыг хангах ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай байгааг Монгол Улсын Засгийн газарт сануулж байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл