solongonews
Хятадын 03-р сарын үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс 50.8 хувь болжээ
2024-04-01 10:25
Хятадын 03-р сарын үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс 50.8 хувь болжээ.

      Хятадын Үндэсний статистикийн газрын үйлчилгээний салбарын судалгааны төв болон Хятадын Ложистик, худалдан авалтын холбооны өнөөдөр нийтэлсэн мэдээгээр, гуравдугаар сард Хятадын үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс \PMI\ 50.8 хувь болж, өмнөх сараас 1.7 нэгжээр өсчээ.

        Үндэсний статистикийн газрын үйлчилгээний салбарын судалгааны төвийн ахлах судлаач Жао Чинхэ хэлэхдээ“Гуравдугаар сард хаврын баярын дараа компаниуд ажил, үйлдвэрлэлээ сэргээснээр, зах зээлийн идэвхжил нэмэгдэж, үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс 50.8 хувь хүртэл өсөж, өсөн нэмэгдэх орон зай руугаа буцаж орсон юм.

      Үйлдвэрлэл болон эрэлт хэрэгцээний үзүүлэлт хоёулаа сэргэлээ. Гуравдугаар сард үйлдвэрлэлийн индекс 52.2 хувь, шинэ захиалгын индекс 53.0 хувь болж, өмнөх сараас 2.4, 4.0 нэгжээр тус тус өссөн бөгөөд боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээний түвшин илт сэргэжээ.

Зохиогч: ДҮ ХАЙТАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл