solongonews
Этиоп улс Хятадтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг хүсэж байна
2020-12-11 16:52
Этиоп улс Хятадтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг хүсэж байна.

Этиоп улсаас Хятадад суугаа элчин сайд Тешоме Тога саяхан ХОУР-ийн  сурвалжлагчид ярилцлага өгөх үеэрээ Хятад улсын удирдагчид “Вакциныг улс орнуудын ард түмэн хэрэглэх боломжтой, худалдан авч чадах олон нийтийн бүтээгдэхүүн болгоно” гэсэн амлалт хийснийг сайшаасан байна.

Тэрээр: Хятад улсын хөрөнгө оруулалт Этиопийн хөгжилд маш чухал, цаашид ч Хятад улстай эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг хүсэж байна гэжээ.

Элчин сайд Тешоме Тога хэлэхдээ: өдгөө Хятад улс нь Этиопийн хамгийн том хөрөнгө оруулалтын эх үүсвэр орон болсон, түүнчлэн Этиопийн бүтээгдэхүүний экспортын чухал зах зээл юм гэжээ.

Өрнөдийн зарим орон Африкийн орнуудын өрийн асуудлаар Хятад улсыг зэмлэж буйг Тешома Тога эсэргүүцэж байгаагаа тэмдэглэжээ. Түүний танилцуулснаар, Этиоп улс арга хэмжээ хэрэгжүүлэн КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэж байна, Хятад улсын туслалцаа дэмжлэгт тэрбээр онцгойлон талархаж байна гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл