Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн төрийн их баяр наадмын хурдан азарганууд хэдхэн мөчийн өмнө барианд орлоо. Газар газрын шандаст 214 хүлэг бүртгүүлснээс 177 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэжээ.

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Болдбаатарын Магнай халиун. Халиун азаргыг уралдаанч есөн настай Б.Ганболд хүү унаж хурдлуулжээ. Халиун азарга төрийн наадмын хоёр айраг, бүсийн наадмын гурван түрүү, таван айраг хүртсэнг морь сонирхогчид мэдэж байгаа биз ээ.
2. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Баянбатын Наран хонгор. Уралдаанч найман настай Г.Түвшинбаяр
3. Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Дагвадоржийн Шовгор зээрд. Уралдаанч найман настай О.Гончингсумлаа
4. Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Дагвадоржийн Яруу хээр. Уралдаанч найман настай А.Алтангэрэл
5. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, уяач Д.Энхтөрийн хул. Уралдаанч 10 настай У.Төгөлдөр хүү унаж тус тус хурдлууллаа.
Үндэсний их баяр наадмын хурдан Их насны морины уралдаанд 375 хурдан буян шандас сорьсноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгалаа.

Харин аман хүзүүнд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харвяат Д.Бадраагийн хүрэн, айргийн гуравт Төв аймгийн Эрдэнэцогт сумын харьяат М.Даваажаргалын халзан, айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн хонгор халзан хурдлав. Түүнчлэн айргийн тавд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд хурдалж, уясан эзэн, хурсан олноо баярлуулав.
6-д Төв аймгийн Заамар сумын уугуул, уяач Чалхаагийн Уламбаярын хул. Уралдаанч найман настай М.Өсөхбаяр,
7-д Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лантуугийн Алтанхуягийн саарал. Уралдаанч найман настай Т.Батхүү,
8-д Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал. Уралдаанч 15 настай Ч.Бямбажав.
Үндэсний их баяр наадмын хурдан соёолон насны морины уралдаанд 293 хурдан буян шандас сорьсноос Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь МУ-ын Хөдөлмөрийн баатар, Их аварга Д.Дагвадоржийн бор соёолон түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгалаа. Уг хүлгийг Улсын манлай уяач Д.Одгэрэл уяж, хурдлуулсан байна.

Аман хүзүүнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Улсын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал,
Айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат С.Дамбажавын хурдан зээр хүрээ хурдлав.
Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Ганзоригийн хонгор халзан үрээ,
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Л.Батмөнхийн хүрэн үрээ хурдалж, уясан эзэн, хурсан олноо баярлуулав.
