solongonews
Олон арга замаар эдийн засгаа дэмжиж байна
2020-04-21 10:10
Орон нутгийн захиргаанаас Үхань хотын иргэдэд олгосон хэрэглээний купоныг 20-ны өдрөөс ашиглаж эхэлсэн бөгөөд худалдааны төвүүдээр зорчих хүмүүс илэрхий нэмэгджээ

Цар тахлын улмаас 76 хоног хөл хорионы дэглэм тогтоосон Үхань хот өдгөө аажим аажмаар хэвийн байдалдаа орж байна. Орон нутгийн захиргаанаас Үхань хотын иргэдэд олгосон хэрэглээний купоныг 20-ны өдрөөс ашиглаж эхэлсэн бөгөөд худалдааны төвүүдээр зорчих хүмүүс илэрхий нэмэгджээ.

Үхань хот саяхан тус хотод байгаа бүх хүмүүст нийт 2.3 тэрбум юанийн үнэ бүхий хэрэглээний купон тараасан байна. Үүнээс Үхань хотын захиргаа 500 сая юаниар санхүүжүүлж, холбогдох цахим платформууд 1.8 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Хэрэглээний купоныг 07-р сарын 31-ийг хүртэл олгох бөгөөд хоолны газар, худалдааны төв, супермаркетын тохилог дэлгүүр, соёл, спортын аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжтой юм. Хасагдах үнийг нь 10 юань, 20 юань, 50 юань, 80 юань байхаар тогтоожээ.

19-ний өдөр онлайн купон татах үйл явцад супермаркетын купонуудыг хамгаас хурдан тарааж дуусжээ. Alibaba Group-ийн Alipay платформ дээр 30 юанийн бараа худалдан авбал 10 юанийн супермаркетын купоныг хэрэглэх боломжтой бөгөөд үүнийг 29 секундын дотор авч дууссан юм. WeChat платформ дээр ердөө зургаахан секундийн дотор супермаркетийн купоныг тарааж дууссан ба давхацсан тоогоор 750 мянган хүн оролцжээ.

Оршин суугчид хэрэглээний купоныг ашиглан бүтээгдэхүүн худалдан авахад засгийн газар, платформын нөхөн төлбөр байхаас гадна худалдааны төвийн зарим хөнгөлөлт байдаг тул заримдаа үнийн хагасыг л төлдөг.

Үханий худалдааны төвүүдэд бизнес эрхэлж байгаа хүмүүс сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, засгийн газрын хэрэглээний купон хэрэглээг дайчилж байгаа нь тодорхой харагдаж байгаа, бид үүнийг л хүсэн хүлээж байна гэж байлаа.

Саяхан Хятадын Үндэсний Статистикийн газрын гаргасан эхний улирлын эдийн засгийн мэдээллээс харахад хоолны газар, худалдааны төв, супермаркет зэрэг салбар энэ удаагийн цар тахлын нөлөөнд ноцтой өртсөн салбарууд юм.

Одоогийн байдлаар, Хятад улс дотоод дахь Ковид-19-ийн халдварыг үндсэндээ таслан зогсоож, тахлаас урьдчилан сэргийлж хянах нөхцөл байдал сайжирч, ажил үйлдвэрлэлээ аажим аажмаар сэргээж байгаа юм. Үүний зэрэгцээ олон нутгийнхан худалдааны төвүүдийн бизнесийг дамжих замаар эдийн засгийн хөгжлийг дайчлах зорилготой ажиллаж байна. Хямдарлын купоныг ашиглан өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ худалдан авах төдийгүй соёл спорт аялал жуулчлалын салбарт ч ашиглах боломжтой юм.

Хэрэглээг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хөгжлийг дайчлахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж шинжээчид үзэж байна.

Өдгөө Үхань хот орлого багатай иргэддээ нөхөн төлбөр олгож, амьжиргааг нь баталгаажуулж, хэрэглээний түвшнийг нь дээшлүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл