Өвөр Монголын музейн хүрээлэнгийн тал нутгийн өрлөг хөшөөний үзэсгэлэнгийн тэнхимд ороход хүмүүсийн сэтгэлийг догдлуулах зам шугамын зураг нүдэнд тусна.

“Манжуурын хувьсгалын нууц зам харилцааны өртөөний зам шугамын зураг"-ийг үзэж, тайлбарлагчийн үгийг сонсоход яг л тэрхүү сүр далайцтай хувьсгалт он жилд буцан очсон мэт санагдах юм гэж музей сонирхож явсан Ли Рүн бахархан ярьж байлаа.
1928 онд Хятад улсын хувьсгалын “оч”-ийг өвөрлөсөн ХКН-ын төлөөлөгчид амь насны аюул түгшүүрийг хайхралгүйгээр улсын хилийг давж, олон олон хүнд бэрх асуудлыг даван туулан түмэн газрын тэртээх Москвад хүрч, ХКН-ын төлөөлөгчдийн VI их хуралд оролцов.
1928 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ХКН-ын төлөөлөгчдийн VI их хурал Москва хотын дүүрэгт хуралдав. Энэ нь ХКН-ын түүхэн дэх цорын ганц удаа гадаадад хуралдуулсан улсын төлөөлөгчдийн их хурал болно. Мөн Хятад улсын хувьсгалын чухал үед хуралдуулсан нэг удаагийн зангилааны чанартай их хурал тул чухал түүхт ач холбогдолтой. Бүртгэлийг үндэслэвэл Манжуур хотоор дамжин хил давж гарсан ХКН-ын төлөөлөгчдийн VI их хурлын төлөөлөгч нийт 92 хүн байв. Үүнд: Жөү Эньлай, Дэн Инчао, Цай Хэсэнь, Ли Лисан, Чюй Чюбай зэрэг багтана.
Өвөр Монголын намын сургуулийн намын түүх намын байгуулалтын заан судлах хэлтсийн багш Шюй Жининий танилцуулахаар 1927 оны 07 дугаар сард Улаанхүү Москвагийн Жүн Шань их сургуулиас төгсөж, 09 дүгээр сард Москвагийн Дорно дахины их сургуулийн Хятад улсын ангид хуваагдан орчуулагч болж, хичээл дээр Зөвлөлт холбоот улсын багш болон Хятад улсаас очсон сурагчдад орчуулагч хийв. Ингээд түүний орос хэлний түвшин анхны суурин дээр маш их дээшилсэн байна. 1928 оны 06 дугаар сард ХКН-ын VI их хурал хуралдах үед зохион байгуулалтаас Улаанхүү, Бө Дин, Ли Пэйжы зэрэг орос хэлэндээ нэлээд сайн нөхдийг тохируулж, хурлын бичиг материал орчуулах ажлыг хийлгэв. Улаанхүү их хурлын нарийн бичгийн газарт сонгогдож, орчуулах ажил хийв. Нууцыг хамгаалахын төлөө Улаанхүү их хурал хуралдахаас өмнө шөнө нь хурлын талбайд очин их хурлын тухай тодорхой мэдэгдлийг авчээ. Сүүлд нь Улаанхүү энэ тухай “Мянган хүний дотроос сонгогдож ийм чухал ажлыг хийх болсон нь зохион байгуулалтаас надад итгэж байгааг харуулж байна” гэж ярьсан байсан. Энэ удаагийн ажил нь 22 настай Улаанхүүгийн хувьд нэгэн удаагийн маш сайн дадлага болсон байна.
Намын VI их хурал төгссөний дараа Жөү Эньлай нөхөр Жүн Шань их сургуульд хүрч энд суралцаж байгаа Хятад улсын сурагчидтай уулзаж, тэдэнд намын VI их хурлын үзэл санааг уламжилж, улсын дотоодын хувьсгалт тэмцлийн байдалд задлалт хийж өгсөн бөгөөд нийтээр сайтар суралцаж, сургуулиа төгссөний дараа улсдаа буцаж улсын хувьсгалд хүч чадлаа өргөөрэй хэмээн зоригжуулав. Жөү Эньлай нөхөртэй хийсэн ярилцлага нь Улаанхүү зэрэг нөхдийг ихээр зоригжуулав.
“Их хурлын бичиг материалыг хэсэг бүлэг хуваан орчуулсан юм. Улаанхүү хэдийгээр бүх бичиг материалыг олж үзээгүй боловч гардан орчуулсан хэсгээсээ их хурлын агуулгыг их төлөв ойлгожээ. Сүүлд нь Жөү Эньлай болон Чюй Чюбайгийн уламжлахыг сонсоод намын VI их хурлын үзэл санаа болон улсын дотоодын тэмцлийн байдлыг нэлээд бүрэн бүтэн ойлгон мэджээ. Улаанхүү намын VI их хурлаас тогтоосон шугамыг хүрээлж, улсын дотоодын тэмцэлд анхаарал хандуулж, ялангуяа Өвөр Монголын хувьсгалт тэмцэлд сэтгэл татагдах болсон байна” гэж Хөххот дахь Улаанхүүгийн судалгааны төвийн дарга Ли Жымин ярьж байлаа. Тэрээр: 1928 оны доод хагас жилд Улаанхүүтэй хамт Москвад очсон сурагчдын ихэнх нь улсдаа буцжээ. Улсын дотоодын тэмцлийн байдлыг бодсоор л тэр сууж тогтохгүй болж, сурч эзэмшсэн хувьсгалын онол ба Зөвлөлт Холбоот улсын хувьсгалын туршлагаа эх орондоо, Өвөр Монголд авч ирэн, ардын хувьсгалт тэмцлийн дунд хэрэгжүүлэхээр боддог болсон байна. 1929 оны 09 дүгээр сард Улаанхүү салаад дөрвөн жил болсон Өвөр Монголдоо буцан ирээд маш түргэнээр түмдийн талд үндэс хатгаж хувьсгалт тэмцлээ эхлүүлжээ” гэв.
