“Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн гишүүн орнуудын XIII удаагийн их хурал 09-р сарын 15-ны өдөр Өвөр Монголын Ордос хотноо амжилттай өндөрлөв.
- Энэ хурал нэгэн удаагийн эмх цэгцтэй, амжилтад хүрсэн том хурал болсон юм. Хурлын хугацаанд гишүүн улсууд хоорондоо цөлжилтийн эсрэг ажилласан туршлагаа солилцож, сайн үр дүнд хүрсэн бөгөөд энэхүү үр бүтээлийг улс орондоо хэрэгжүүлэх болно гэж Танзани улсын төлөөлөгч Иколл сэтгүүлчид хандаж хэлсэн байна.

Гайанагийн /Cooperative Republic of Guyana/ дарга Boolean Хятадын цөлжилтийн эсрэг үйл ажиллагааг дараах байдлаар үнэлжээ. Тэрээр:
- Хятад улс өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд зургаан тэрбум мод тарьсан бөгөөд модны хоорондын зайг нэг метрээр төсөөлөхөд дэлхийн бөмбөрцгийг 29 удаа ороож чадна. Энэ бол гайхмаар их тоо бөгөөд дэлхий дахинд үлгэр жишээ болж чаджээ гэж хэлсэн юм.

Нигери улсын төлөөлөгч Гу Кеттер:
- Хөвчийн элсийг зассан арга хэлбэр нь Хятадын Засгийн газрын байгаль орчноо засах ажлыг чухалд үзэж байгаа байдал болон элсэн шуургатай тэмцэх талаар идэвхтэй ажиллаж байгаа үлгэр жишээ нь дэлхий даяараа суралцах ёстой туршлага болно гэсэн байна.
Хятадын цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа, Ордосын Олон улсын элсэнд ургадаг өвсний аж үйлдвэрийн үзэсгэлэн, Хятадын Шинжлэх ухаанаар элсийг тогтворжуулах хурал, залуучуудын форум, дээд хэмжээний уулзалт зэрэг хурлууд болон үйл ажиллагааг зохион байгуулсан нь тус хуралд амжилт авчрав.

Хятадын талын төлөөлөгчид болон бусад улс орны төлөөлөгчдийн хамтын чармайлтаар хурал нь НҮБ-ын 2030 он хүртэл үргэлжлэн хөгжих хөтөлбөрийн, “Нийтийн гэрээ” шинэ стратегийн бүтцийн дагуу олон асуудлаар хэлэлцэж, дараах таван амжилтад хүрчээ.
Нэг. Тус хурал нь 2018-2030 оны стратегийн бүтцийг баталж, 2030 он хүртэлх дэлхийн газар нутгийн цөлжилтийг үгүй болгох зорилтын стратегийн арга зам, арга хэлбэр болон хяналт шалгалтын тоо хэмжээг тодорхойлж, хяналт шалгалтын хорооны үүрэг хариуцлага, хурал, механизм, улс орнуудын тайлангийн цаг хугацаа болон шаардлагыг баталсан байна.

Хоёр. Дэлхий дээр цөлжилттэй тэмцэх ажилд зориулан тусгаарласан нутаг гэж байхгүй. Бүх гишүүн орнууд мэдээллээ хуваалцаж, давуу талаа харилцан ашиглана. Тус хурлаар дамжин 112 улс орнууд “Газар нутгийг цөлжилтгүй болгох” сайн дурын үйл ажиллагаанд оролцох өөрийн үүрэг зорилтоо тодорхойлон үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнчлэн газар нутгийг цөлжилтгүй болгох сан байгуулсан байна.

Гурав. Тус хурлаас “Ордосын тунхаг” нийтэлж, Засгийн газраас удирдсан, олон талууд хамтран ажилласан, хувийн нэгж болон төрийн бус байгууллага, иргэдийн зохион байгуулалт, залуучуудыг оролцуулж, цөлжилттэй тэмцэх, ган гамшгаас, газар нутгийн цөлжилтөөс сэргийлж, шороон шуурганы хор нөлөө болон цаг агаарын өөрчлөлт, ургамлын төрлийг хамгаалж, амуу будааны аюулгүй байдалд анхаарлаа хандуулан цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа, газар нутгийн цөлжилтөөс сэргийлэх, засан сайжруулах зэргээр экологийн системийг хамгаална.
Дөрөв. “Дэлхийн цөлжилттэй тэмцэх залуучуудын санаачилга” болон газар нутгийн удирдлагын бизнесийн форумын тунхаг нийтэлж, иргэдийн зохион байгуулалт, хувийн нэгжүүдийн оролцоотой шийдвэрээр дамжуулан хувийн аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд түншийн харилцаа байгуулахыг дэмжинэ.

Тав. Цөлжилт болон газар нутгийн цөлжилттэй холбогдох ган гамшигтай тэмцэх бодлогын санаачилга, шороон шуургатай тэмцэх санаачилга, цөлжилт ба нүүдэл, чадавхийн бүтээн байгуулалт, хүйсийн эрх тэгш зэрэг асуудлын талаарх шийдвэрийг батална. Улс орнуудын чухал асуудал болон шаардлагад анхаарлаа хандуулж, бусад нийтийн гэрээ болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ.
Хурлын үеэр “Нэг бүс нэг зам” цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны механизмыг ажиллуулж, Цөлжилттэй тэмцэх дэлхийн залуучуудын форум, Цөлжилтийн эсрэг иргэдийн оролцоо зэрэг олон арга хэмжээ зохион байгуулав. Мөн Цөлжилтийн эрсэг үйл ажиллагааны үр бүтээлийн үзэсгэлэн, тухайн нутагт нь судалгаа шинжилгээ хийх, дурсгалын ой мод тарих зэрэг үйл ажиллагаанууд өрнүүлсэн байна.

Энэ удаагийн хурал цөлжилтөд анхаарлаа хандуулж буй хүн нэг бүрийг урамшуулан зоригжуулсан бүтээлч хурал юм. Хурлаар дамжин цөлжилттэй тэмцэх санаачилга бүр нь олон улсын нийтлэг ойлголтод хүрч, дэлхийн бөмбөрцгийн цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааг түлхүү ахиулав.
