
Өнгөрсөн бямба гараг буюу 12-р сарын 15-ны үдэш 《CABI》брэндийн 2019 оны шинэ загварын шоу Хөххотын Чингис хаан уран зургийг галерейд боллоо. Монгол Улсаас 17 загвар өмсөгч ирж,《CABI》брэндийн 70 гаруй шинэ загварыг олон нийтэд танилцуулсан байна.
Тус брэндийг ноён Жан Бөүлүнь 2017 онд үүсгэн байгуулсан бөгөөд алдартай брэндийг бий болгох, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой аж.

Хубилай хааны хатан “Чинбай”-гийн нэрээр нэрлэгдсэн《CABI》брэнд нь монгол элементэд суурилж, орчин үеийн загвартай уялдан, олон улсын нэр хүндтэй загвар зохион бүтээгчид загвар зохион бүтээдгээрээ монгол үндэстний хувцас загварын цагийн өнгийг манлайлан, тал нутгийн соёлд шинэ эрч хүч нэмж байна.




