solongonews
Юанийн зээл эхний гурван улиралд 18.08 их наяд юаниар нэмэгджээ
2022-10-19 18:51
Юанийн зээл эхний гурван улиралд 18.08 их наяд юаниар нэмэгджээ.

    Хятадын Ардын банкны нийтэлсэн санхүүгийн статистик мэдээнээс үзвэл, 2022 оны эхний гурван улиралд Хятад улсын юанийн зээл 18 триллион 800 тэрбум юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 триллион 360 тэрбум юаниар нэмэгдсэн байна.Үүний дотор 09-р сард юанийн зээл 2 триллион 470 тэрбум юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 810 тэрбум 800 сая юаниар нэмэгджээ. 09-р сарын эцсийн байдлаар, Хятад улсын дотоод болон гадаад валютын зээлийн үлдэгдэл 216 триллион 550 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10,7 хувиар өссөн бол юанийн зээлийн үлдэгдэл 210.76 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 11.2 хувиар өсөж, өсөлтийн хурд нь өнгөрсөн сарын эцсийнхээс 0.3 пунктээр илүү болжээ.

   Өрхийн зээлийг салбараар нь авч үзвэл эхний гурван улиралд 3 их наяд 410 тэрбум юаниар нэмэгдэж, богино хугацааны зээл 1 триллион 900 тэрбум юаниар нэмэгдэн, дунд болон урт хугацааны зээл 2 триллион 320 тэрбум триллион юаниар нэмэгджээ. Аж ахуйн нэгж (байгууллага)-д олгосон зээл 14 их наяд 480 тэрбум юаниар нэмэгдэж, үүнээс богино хугацааны зээл 3,28 их наяд юаниар нэмэгдэн, дунд болон урт хугацааны зээл 8,65 их наяд юаниар нэмэгдэж, тооцооны санхүүжилт 2,5 их наяд юаниар нэмэгдсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагад олгосон зээл 22.4 тэрбум юаниар нэмэгджээ.

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл