Уламжлагч гэдэг биет бус соёлын өвийг өвлөн залгамжлах хамгийн гол хүч юм. Шилдэг уламжлалт соёл тэдний аман уламжлал ба үйлдлээр дамжин орчин цагт өвлөгдөж ирсэн түүхтэй. Харин эдгээр уламжлагчийн үе улиран одохын хэрээр уламжлалт урлаг соёл мартагдаж орхигдох нэгэн бэрх цаг үе тулж ирээд байна. Өвөр Монголд улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн төлөөлөх шинжтэй уламжлагч 42 хүн байдаг. Тэдний тав нь нэгэнт мөнх бусыг үзүүлсэн. Харин 60 насны босго давсан уламжлагч нийт тооны гучин хувиас дээш буй. Биет бус соёлын өвийг хэрхэн аварч хамгаалан, уламжилж залгамжлах вэ гэдэг маш том асуудал тулгараад байна.

Сар шинийн баярын өмнөхөн биет бус соёлын өвийг орчин үеийн амьдралд уусгахаар гол зорилго болгосон бүх орны биет бус соёлын өвийн цагаан сарын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн Хөххотод зохиогдсон. Шинэ цагийн урсгалыг дагаж дэрвэсэн их хотын зайд “Эргэцүүлэл дурдатгал”-ын салхи сэвэлзүүлж, олон хүнийг соронзон мэт татаж байсан юм. Биет бус соёлын өвийг орчин үеийн амьдралд уусгах нь Өвөр Монголын биет бус соёлын өвийг хамгаалах бас нэгэн үр дүнтэй туршилт болно. Одоо манай орон нэгэнт нэлээд төгөлдөржсөн биет бус соёлын өвийн хамгаалалтын систем бүрдүүлсэн ба биет бус соёлын өвийг хамгаалах ажилд чамгүй сайн амжилт бүтээлтэй байна. Сүүлийн жилүүдэд манай орны хоёр төрлийн биет бус соёлын өв Нэгдсэн Үндэсний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын зохион байгуулалт бүхий хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх шинжтэй нэрсийн дараалалд жагслаа. 78 төрлийн биет бус соёлын өв нь улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн төлөөлөх шинжтэй нэрсийн эгнээнд орсон байна. Үүнээс гадна 342 төрлийн Өөртөө Засах Орны зэрэглэлийн биет бус соёлын өв, 1000 гаруй төрлийн аймаг, хотын зэрэглэлийн биет бус соёлын өвийг бүртгэн тэмдэглэсэн байна.

Авран хамгаалах нь уламжилж хөгжүүлэхийн үндэс суурь
Саяхан Өөртөө Засах Орны Биет бус соёлын өвийг хамгаалах төвөөс монгол үндэстний уртын дуу, дөрвөн утаст хуур, морин хуурын аялгуу, монгол үндэстний хувцас гоёл зэрэг улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагчидтай ярилцлага хийжээ.
Биет бус соёлын өвийг аварч хамгаалах нь чухамдаа уламжилж залгамжлахын үндэс суурь юм. Аврах шинжтэй хамгаалах, бүхэл цогцын шинжтэй хамгаалах, уламжлалын шинжтэй хамгаалах, үйлдвэрлэлийн шинжтэй хамгаалах зэрэг цуврал арга хэмжээнүүд хэрэгжүүлснээс хойш манай орны биет бус соёлын өвийг хамгаалах ажилд шинэ өөрчлөлт гарсан. Бүх орны хэмжээнд анхны биет бус соёлын өвийн бүртгэлээр дамжин 4.688 сая үг, 68477 гэрэл зураг, 1353 цагийн аудио бичлэг, 2141 цагийн бичлэг зэрэг материал цуглуулсан. Түүнчлэн 22962 уламжлагчтай холбогдож, биет бус соёлын өвийг хамгаалахад бат бэх суурь тавьсан байна. “Өвөр Монголын соёл урлагийн хонгилын бүтээн байгуулалтын төлөвлөгөө” манай орны төлөөлөх шинжтэй 10 том төрөл, 70 чухал төрөл зүйлийг төлөвлөгөөтэйгөөр судалсан байна. Уудлан цэгцэлж, эмхлэн дэглэж, судалж хамгаалан “Өвөр Монголын монгол үндэстний уламжлалт хувцас гоёлын нийтлэг загвар” зэрэг ном бүтээлүүд хэвлүүлж, нэг хэсэг биет бус соёлын өвийг хамгаалсан байна. Өвөр Монгол монгол үндэстний уртын дуу, хөөмийг хамгаалж уламжлах зургаан төв байгуулан Өөртөө Засах Орны зэрэглэлийн 13 соёлын экологи хамгаалалтын орон, Өөртөө Засах Орны зэрэглэлийн 67 ардын соёл урлагийн бүс байгуулсан. Ордос хотын Хангин хошуу гүр дууг уламжлан залгамжилж хөгжүүлэхийн тулд 2006 оноос эхлэн авран хамгаалах шинжтэйгээр хайж цуглуулах, эмхлэн цэгцлэх, тэмдэглэх ажлаа эхлүүлсэн бөгөөд хошууны монгол дунд, бага сургуульд тус тус гүр дуу уламжлан хөгжүүлэх төв цогцлоов. Үүнээс гадна Баян-энгэр, Шарзоо гэх хоёр суманд тус тус нэг төв суурин байгуулсан. Суурин газарт тогтмол бус хугацаатайгаар боловсролын анги зохион байгуулж, Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн дээд сургуулийн профессор, тусгай мэргэжилтэн болон гүр дууны уламжлагчийг урьж гүр дууны тухай тайлан хийлгэдэг. Ийнхүү одоо тус хошуунд 45 наснаас доош гүр дууны уламжлагч 100 гаруй хүн байгаа бөгөөд хамгийн залуу нь долоон настай хүүхэд. Энэ маягаар Өвөр Монгол өдгөө 100 гаруй их дээд, дунд, бага сургуульд биет бус соёлын өвийг уламжлах хичээл хичээллүүлж, уламжлалт соёлыг хичээлийн танхимд байна.

Уламжилж залгамжлахын зэрэгцээ хөгжүүлнэ
Биет бус соёлын өвийн хамгаалалт бол бидний зайлшгүй үүрэг, хариуцлага юм. 2015 оны 11 дүгээр сарын 11-14-ний өдөр бүр Өвөр Монголын хэмжээнд биет бус соёлын өвийн салбар дахь боловсон хүчний сургалтын анги Хөххотод хичээл эхлүүлж, Өвөр Монголын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 80 гаруй хүн сургалтад оролцсон.
Үүний өмнөхөн биет бус соёлын өвийн уламжлагчийн ур чадвар болон бүтээлч чадварыг дээшлүүлэхийн төлөө Өөртөө Засах Орны биет бус соёлын өвийг хамгаалах төвөөс Сэлэнгэ нарын зургаан уламжлагчийг Соёлын яамнаас зохион байгуулсан Хятадын биет бус соёлын өвийн уламжлагчийн дахин суралцах ангид танилцуулан суралцуулжээ. Биет бус соёлын өвийг хамгаалах аяны буухиа үргэлжилсээр.
2015 оны 9 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд бүх орны биет бус соёлын өвийн төлөөлөх шинжтэй уламжлагчийн ур чадварыг аварч өвлөн үлдээх ажил амжилттай зохиогдсон. Энэ нь Өөртөө Засах Орны намын хорооны ухуулах газрын соёл урлагийн хонгилын бүтээн байгуулалтын төлөвлөгөөний чухал төрлийн нэг болсон юм. Авран өвлөж үлдээх ажлын баг нэг сар гаруйн хугацаанд Отогийн Өмнөд хошуу, Отог хошуу зэрэг газраар явж, Ордос хурим, Чингис хааны тахилга, цагаан сүлдийн тахилга зэрэг биет бус соёлын өвийн төрөл зүйлийн 15 уламжлагчийг сурвалжилжээ. Шинэ техникийг ашиглан, уламжлагчийн аман уламжлаа, уламжлалт ур чадвар, хийх дараалал зэргийг үсэг бичиг, гэрэл зураг, бичлэг зэргээр бичиж үлдээж, монгол хятад хоёр үсгээр гол болгосон бүрэн төгөлдөр анхны материалыг бүтээсэн байна.
Биет бус соёлын өвийг хамгаалахын гол зангилаа нь хойч үедээ уламжлан залгамжлуулахад оршино. Өвөр Монголын биет бус соёлын өвийн үзэсгэлэнг зорьж ирсэн олон хүний дунд эд бараа сонгож, энэ тэрийг нь сониучирхан гайхсан хүнээс гадна мөн ойлгож мэдэх, сурч эзэмших гэсэн хүсэлтэй хүмүүс байсан нь юутай сайхан!
