Уг хурал нь олон улсын тогтвортой хотжилтын амлалт сэргээх ба “шинэ хотын хэлэлцэх асуудал”-аар дамжин дэлхийн хотуудын хөгжлийн дараагийн 20 жилийн зорилго, чиглэлийг тогтоодог. Мөн уг хурал нь 20 жилд нэг удаа зохиогддог ба НҮБ-ын цорын ганц хүний орон сууцын тухай ярьдаг хурал болно.

2016 оны Орон сууц, хот суурин газрын тогтвортой хөгжлийн хурлын шагнал гардуулах ёслол 10 дугаар сарын 18-ны өдөр боллоо. Жил шахам хугацаатай явагдсан шалгаруулалт хурц ширүүн өрсөлдөөнөөр дамжин 6 төрлийн 25 шагналыг тодруулсан юм.

Зохион байгуулсан байгууллага нэгжээс шагнал хүртсэн хүмүүсийн орон сууц, хот суурин газрын тогтвортой хөгжлийн хүрээнд гаргасан ажлын амжилт, амжилтын туршлагыг видеогоор дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 400 гаруй зочинд танилцуулж, шагналыг гардуулсан байна. Үүнд, Бээжин Их Сургуулийн профессор Чулуу “Орон сууц, хот суурин газрын тогтвортой хөгжилд хувь нэмэр үзүүлсэн шагнал”-ыг хүртжээ.


