Бээжин хотноо энэ сарын 04-ний өдөр БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ли Жаньшү Сальвадор улсын ерөнхийлөгч Найиб Букелетэй уулзлаа. Тэрээр:
- Хятад Сальвадор хоёр тал хоёр орны төрийн тэргүүний чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Сальвадорын харилцааны хөгжлийг урагшлуулна гэж хэлэв.
Ли Жаньшү:
- Сальвадорын талтай хамт байж, хоёр орны төрийн тэргүүний чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, хууль тогтоох байгууллагын найрсаг харилцааг эрчимжүүлж, засаглалын туршлагаа солилцон, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаанд хуулийн баталгаа болон дэмжлэг хангаж, Хятад Сальвадорын харилцааны хөгжлийг урагшлуулан, хоёр орны ард түмэнд ашиг хүртээхэд БХАТИХ бэлэн байна гэж онцлон тэмдэглэлээ.
Найиб Букеле:
- Сальвадор Хятад хоорондоо дипломат харилцаа тогтоосныг Сальвадорын олон салбарынхан өргөнөөр дэмжиж, Сальвадор улсад хөгжлийн нэн их боломж авчирч, ашигтай үлгэр жишээ бий болгосон байна гэж хэлэв. Найиб Букеле дахинтаа төв чангаар амлахдаа:
- Нэг Хятад улсын зарчмыг гүйцэд сахиж, Хятад улс энх тайван нэгдлээ эртхэн биелүүлэхийг дэмжинэ гэж хэлсэн байна.
