solongonews
Нам төрийн бодлого сайн байх эсэхийг ард түмэн инээж байна уу уйлж байна уу гэдгээс харна
2021-02-04 20:47
Нам төрийн бодлого сайн байх эсэхийг ард түмэн инээж байна уу уйлж байна уу гэдгээс харна.

Цагаан сар болохоос өмнө анхан шатны ажилтан ард иргэдтэй очиж уулздаг нь Ши Жиньпин даргын баримталж ирсэн зуршил юм. Энэ жилийн 02-р сарын 03-нд тэрээр Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Мяо үндэстний Хуа Ү Цүнь тосгонд ажиллажээ.

Хөгжил экологийн хоёр доод шугамыг барих нь Ши Жиньпин даргын Гүйжөү мужид тавьсан тодорхой шаардлага юм. Энэ удаа Гүйжөүд ажиллахдаа ядуурлаас ангижруулсан амжилтаа хэрхэн бэхжүүлэх асуудалд тэрээр анхаарч байлаа.

Хуа Ү Цүнь тосгон ноднин байгалийн нөөцдөө түшиглэн олон төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, тосгоны иргэдийн хүн нэг бүрийн дундаж орлогыг 11 мянга 500 юаньд хүргэсэн юм. 6 жилийн өмнө Ши Жиньпин Гүйжөүгийн Хуа Мао Цүнь тосгонд ажиллахдаа: Нам төрийн бодлого сайн байх эсэхийг иргэд нь уйлж байна уу инээж байна уу гэдгээс олж харна гэж байсан юм.

Би Же нь Хятадын хамгийн ядуу буурай бүсэд орших бөгөөд Ши Жиньпин даргын байнга дурсдаг газар юм. Тэрээр сүүлийн 9 жилийн цагаан сараас өмнүүр анхан шатанд ажилласан бөгөөд 6 удаа нь баруун бүс нутгийг зорьжээ.

Ши Жиньпин даргын анхаарал тавьдаг баруун бүс нутаг, үндэстний цөөнхийн нутгууд нь ядуу хүндрэлтэй бүс юм. Шаргуу тэмцлийн дүнд ядуурлаас гарсан эдгээр нутгийн хойшдын чиглэлийн талаар Ши Жиньпин 2021 оны шинэ жилийн мэндчилгээндээ дурдсан юм. Тухайлбал хөдөө орон нутгийг хөгжүүлж, хамтаар баяжих зорилтын төлөө тогтвортой урагшлах явдал юм. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл