Зорчигч аялахад хялбар үйлчилгээ үзүүлэх болон зам сүлжээний чадавхыг дээшлүүлэх үүднээс 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Хөххотын төмөр замын товчоо зорчигчийн 25 хос галт тэргэнд өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд, зорчигчийн хоёр хос галт тэргийг шинээр нэмэх, нэг хос галт тэргийг зогсоох, хоёр хос галт тэрэгний зорчих хэсэгт өөрчлөлт хийх ба 20 хос галт тэрэгний зогсох зарим өртөөг нэмэх буюу хасах юм байна. Тухайлбал:

Бугат-Линь Хэ чиглэлийн Z6541/2 ээлж, Хөххот-Урадын өмнөд хошуу чиглэлийн K7925/6 ээлжийн 2 хос галт тэргийг шинээр нэмнэ. Жэн Жөү-Хөххот чиглэлийн K1626/3, K1624/5 ээлжийн 1 хос галт тэргийг зогсооно. Бугат-Шэнь Жэний зүүн өртөө чиглэлийн Z184/1, Z182/3 ээлж, Бугат-Нан Чангийн баруун өртөө чиглэлийн K1276/7, K1278 ээлжийн 2 хос галт тэрэгний зорчих хэсэгт өөрчлөлт хийж, Дүншэнгийн баруун өртөө-Бээжингийн баруун өртөө чиглэлийн K574/3 ээлж, Хөххот-Ү Хайн баруун өртөө чиглэлийн T6308/7 ээлж зэрэг зорчигчийн галт тэрэгний дамжин өнгөрөх зарим өртөөнд өөрчлөлт хийх болно.
