Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх хэвлэлийн алба тавдугаар сарын 17-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, Статистикийн үндэсний газраас дөрөвдүгээр сарын улс ардын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулав.
Дөрөвдүгээр сард үндэсний хэмжээнд жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар, өнгөрсөн сараас 0.97 хувиар нэмэгджээ.
Нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны хэмжээ 3 их наяд 569 тэрбум 900 сая юань болж, мөн үеэс 2.3 хувиар, 3-р сараас 0.03 хувиар өссөн байна.
Эхний дөрвөн сард үндэсний хэмжээнд хот суурины ажилгүйдэл 5.2 хувьтай гарсан нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 0.2 нэгжээр буурав.
Дөрөвдүгээр сард оршин суугчдын хэрэглээний үнийн индекс (CPI)өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар өссөн байна.
