solongonews
Нэг ч хүүхдийг орхиж болохгүй
2021-01-19 10:33
Хөдөөгийн багш Жү Ляньмин: Нэг ч хүүхдийг орхиж болохгүй

Хятадын Хүнань мужийн Чанша хотын Шэган балгасны Чинжя тосгоны Ричин бага сургууль бол 63 жилийн түүхтэй хөдөөний сургууль билээ. Буйд бөглүү, газар зүйн байдал асуудалтайгаас болоод олонх багш энэ сургуульд ирэхгүй. Гэтэл 53 настай Жү Ляньмин соёл боловсролын ажилд аргагүй их хайртай учраас арван нэгэн жилийн турш энэ сургуулийн сургалтын болон менежментийн ажлыг ганцаараа хариуцаж ирсэн билээ.

Одоогоор тус сургуулийн нэгдүгээр онд 4 хүүхэд сурдаг, тус 4 хүүхдийн ачаар тус сургууль ч хүүхдийн дуутай, хичээл үргэлжилсээр билээ. Хэдийгээр дөрөвхөн хүүхэдтэй ч Жү Ляньмин багш тус сургуульдаа дэндүү их хайртай дэндүү их дасжээ. Тус 4 хүүхдийн гэрийн амьдрал нь ядуу буурай учраас өөр сургуульд явах боломжгүй байлаа. Жү Ляньмин:

- Би багш хүн, хаана ч зааж байсан адилхан, би явахгүй гэлээ.

Үүний зэрэгцээ Ричин бага сургуулийн сургуулийн орчин аажмаар сайжирч, дүрс бичлэгийн тоног төхөөрөмж, спортын багаж ч бүрэн болжээ. Жү Ляньмин:

- Нэг хүүхэд байсан ч гэсэн түүнд сайн заах хэрэгтэй. Хөдөө орон нутгийн сургуулийн боловсролд нэг хүүхдийг ч орхигдуулж болохгүй гэлээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл