Орц:
Хэлтэг загас 2 ширхэг, цуу 2 халбага, давс 1 халбага, чихэр хагас халбага, хоолны архи 2 халбага, цагаан гаа, сармис, улаан ногоон гашуун чинжүү, хуажуу.
Хийх арга:
1. Хэлтэг загасны гэдэс дотрыг арилгаж цэвэрлээд хоолны архи 2 халбагыг хийнэ.
2. Давсыг загасны биед жигд тараана.
3. Цуугаа загасны биед жигд тараана.
4.Арван минут байлгаад усаар угааж цэвэрлэнэ.
5. Загасны гэдсэнд цагаан гаагаа хэрчиж хийнэ.
6. Тогоондоо ус хийж буцалгаад загасаа хийж 7-8 минут жигнэнэ.
7. Загасыг хөрсний дараа тавганд хийж бэлдэнэ.
8. Загас тогоонд байгаа үед амтлагчаа бэлдэж болно. Улаан ногоон гашуун чинжүүг жижиг хэсэглэж хэрчээд дээр нь давс, сармис, цагаан гаа, хуажуу зэрэг амтлагчуудыг хийж амтална.
Анхаарах зүйл: Загас жигнэсэн шөлөн дээр амтлагч нэмж хийж болно.
