Дөрөвдүгээр сарын дөрөвнийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа
2020-04-03 15:08
Дөрөвдүгээр сарын 04-нийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа.
БНХАУ-ын Төрийн зөвлөл дөрөвдүгээр сарын 04-ний өдрийг "COVID-19"-ийн цар тахлын улмаас нас барсан хүмүүс болон хүний амь насыг аврахын тулд амиа золиосолсон эмч, сувилагч нарын дурсгалыг хүндэтгэх үндэсний гашуудлын өдөр болгон зарлах шийдвэр гаргалаа гэж Хятадын Төв телевиз мэдээлжээ.
Уг шийдвэрийн дагуу 04-ний өдөр төрийн бүх далбааг бөхийлгөнө. Мөн зугаа цэнгэлийн арга хэмжээнүүдийг цуцалжээ. Орон нутгийн цагаар 10:00 цагт Хятад даяар нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, гурван минут дуугаа хураана.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
