Нар хур тэнцсэн өнө шиг тансаг жил болж, Ордос нутгийн харсан зүг болгонд номин толио хаялан, учирсан хүн бүхний царайнд баяр жаргалын мишээл бялхана.
Наймдугаар сарын 8-аас 12-ны өдөр болтол манай сурвалжлах багийнхан Өвөр Монголын Ордос хотын Үүшин хошуу, Отогийн өмнөд хошуу, Отог хошуу зэрэг 3 хошууны мал аж ахуй тариалангийн орноор сурвалжилга хийж явахдаа хөдөө нутгийн хөгжил өөрчлөлт, малчин тариачдын үйлдвэрлэл амьдрал дээшилсэн байгааг хараад өөрийн эрхгүй сэтгэл догдолсон билээ.
Үүшин хошууны Үүшинзуу суурингийн Үүшинзуу багийн Нүхэнсүм мал аж ахуйн хоршооны малчин Нээгч “Арвыг хамруулах” төсөл ард түмний үйлдвэрлэл амьдралд суурь болж, баяжин чинээлэгжихэд итгэл зориг өглөө гэж хэлснээр “Арвыг хамруулах” төслийн ажил Ордос нутгийн ард түмэн стратеги бодлогод түшиглэн нутаг усаа сайхан бүтээн байгуулж, амьдрал ахуйгаа өөдтэй өнгөтэй сайхан авч яваа нь харагдана.
Мал аж ахуй тариалангийн орны “Арвыг хамруулах” төслийг тал бүрээр хэрэгжүүлэхийн төлөө ХКН-ын Ордос хотын хороо, Засгийн газар нь бодит байдалтайгаа уялдуулан, нэгдсэн байдлаар төлөвлөн, шинжлэх ухаанчаар зохицуулалт хийж, “Арвыг хамруулах” төслийг нэг төрлийн системтэй төсөл болгон хэрэгжүүлж, ард түмэнд ашиг хүртээх арван төрлийг бүгдийг төсөлд хамруулж, энэ ажилд илүү зүтгэл гаргаж, “Зургааг нэг болгох”, “Гурван төрлийн бүтээн байгуулалт”-ыг нэгдсэн байдлаар төлөвлөн ахиулах ажлын бодлогоор, “Арвыг хамруулах” төслийн бүх төрлийн үүргээ амжилттай биелүүлэхээр хичээн ажилласан байна. Үүний зэрэгцээ, орчин үеийн мал аж ахуй тариалан өрнөн хөгжсөн, ядуу буурай иргэд ядуурлаас ангижирсан, хөдөөгийн төрх өөрчлөгдөн сайжирсан, соёл аялал жуулчлалын салбар өрнөн хөгжсөн, хөдөө тосгоны авто зам дөрвөн зүг найман зовхист нэвтэрсэн зэрэг ерөнхий үр ашгийг хүртэж, хөгжлийн хоцрогдлоо нөхөж, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахыг чухалчлан үзсэн байна.
Ордос хот “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлэх үйл явцад өвөрмөц онцлог болон үр ашгийг зэрэг чухалчилж, “эхлээд төлөвлөн, Засгийн газраар удирдамж болгож, олон түмэнд түшиглэн, нэгдсэн байдлаар төлөвлөн ахиулах” зарчим ёсоор, нутаг усны онцлог, хүн амын тоо, аж үйлдвэрийн бүтэц зэрэг нөхцөл байдалд суурилж, “хот сууринд уусах хэлбэр, төвд цуглах хэлбэр, гэр бүлийн аялал жуулчлалын хэлбэр, нүүлгэн шилжүүлэх хэлбэр” зэрэг бүтээн байгуулалтын загварыг хайж, төрөл бүрийн төслийг чанар сайтай бүтээн байгуулалтын төсөл, аюулгүй төсөл болгон бүтээн байгуулсан байна. Үүнд, Үүшин хошуу, Отогийн өмнөд хошуу, Отог хошуу зэрэг баруун бүсийн мал аж ахуйн хошуунуудад, хот хөдөөг нэгдсэн байдлаар төлөвлөн хөгжүүлэх шаардлагын дагуу “Арвыг хамруулах” төслийг шинжлэх ухаанчаар төлөвлөж, зам харилцаа, цахилгаан, ус зэрэг дэд бүтэц болон соёлын төв, эрүүл мэндийн үйлчилгээний төв зэрэг олон нийтийн үйлчилгээг бүрдүүлэн, “Цэгцтэй төвлөрүүлэн, шугамд суурилж, дүүрэгт хамруулах” бүтээн байгуулалтын хэлбэр байдлыг бүрдүүлсэн байна.
Долоодугаар сарын 15-ны өдрийн байдлаар Ордос хот “Арвыг хамруулах” төсөлд 15.86 тэрбум юанийн хөрөнгө оруулж, 2014 он болон 2015 оны хөрөнгө оруулалтын нийт хэмжээнээс давж, бүх төрлийн ажил жилийн эхэнд төлөвлөсөн үүргээ давуулан биелүүлж, нурах аюултай байр байшинг шинэчлэх, гудамж талбайг засаж шинэчлэх, стандартын шаардлага хангасан эрүүл мэндийн үйлчилгээний төв, өөртөө үйлчлэх дэлгүүр зэрэг төслийн үүргийг давуулан биелүүлж, цахилгаан нэвтрүүлэх ба цахилгааны сүлжээг өөрчлөх, баг тосгон бүрд радио телевиз, мэдээлэл холбооны сүлжээ нэвтрүүлэх, соёлын төв байгуулах зэрэг төслийг үндсэндээ хийж дууссан байна.
