Хятадын ирээдүйн 5 жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэ боломжууд юу вэ? Хятад улс дэлхий дахинтай хэрхэн харьцах вэ?
“Арван дөрөвдүгээр 5 жил”-ийн төлөвлөгөө болон 2035 он хүртэлх хэтийн зорилтыг нийтэлсэн долоо хоногийн дараа буюу 03-р сарын 20-ноос 22-ны өдрүүдэд дэлхийн улс төр, бизнесийн удирдагчид онлайн ба оффлайн хэлбэрээр Хятадын хөгжлийн форумын 2021 оны жилийн хуралд оролцож, Хятад улсын ирээдүйн хөгжлийн шинэ боломжуудын тухай ярилцсан байна.
Хятадын эдийн засаг: Дэлхий нийтийн эдийн засгийн сэргээн хөгжилд чухал ач холбогдол үзүүллээ
Цар тахлын нөхцөл байдалд эдийн засгийн эерэг өсөлтийг баталж чадсан Хятадын эдийн засаг “Арван дөрөвдүгээр 5 жил”-ийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаанд хэрхэн өндөр чанартай, тогтвортой өсөлтийг бий болгох вэ?
Энэ оны эхний хоёр сард Хятадын өргөн хэрэглээ, хөрөнгө оруулалт, импорт, экспорт зэрэг салбарын үзүүлэлтүүд өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар өссөн байна. Хятадын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Хэ Лифэн:
- Өнөөгийн байдлаар Хятадын эдийн засаг тогтвортой хөгжлөө олж байгаа бөгөөд эдийн засгийн ирээдүйн хөгжлийн өргөн боломж агуулж байгааг олж харж болно гэж хэллээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын нарийн бичгийн дарга Гуриа:
- Энэ жил дэлхийн ДНБ-ний өсөлтийн хурд 5.5 хувьд хүрч, Хятадын эдийн засгийн өсөлт 7.8 хувьд хүрсэн. Үүнээс ч илүү хөгжлөө олох боломж их бий гэж үзэж байна.
- Эдийн засгийн өсөлт нь суурь бөгөөд зангилаа юм. Ганц эдийн засгийн өсөлт л Хятадын бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой. "Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө"-ний тоймд ойрын таван жилийн эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилтыг дэвшүүлээгүй боловч зарим үзүүлэлтүүдийг далд хэлбэрээр харуулсан байна гэж Бээжингийн Их Сургуулийн Үндэсний хөгжлийн судалгааны хүрээлэнгийн хүндэт захирал Линь Ифү танилцууллаа.
Хятадын хөгжлийн форумын 2021 оны жилийн хуралд оролцсон гадаад зочид "Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө"-ний тоймын дамжуулж буй өндөр чанарын хөгжлийн дохио нь хүмүүсийн сэтгэлд хүрч чадсан байгааг илэрхийлэв.
- "Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө"-ний тоймд хэрэглээнд суурилсан өсөлтийг онцолж, улмаар гадаад тэнцвэргүй байдлын эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг бууруулна гэх агуулга бий. Энэ нь Хятадыг дэлхийн эдийн засгийн сэргэн хөгжил дэх чухал байр суурийг тодорхойлсон байна гэж Дэлхийн банкны үйл ажиллагаа эрхэлсэн дэд дарга Аксель Тосенберг хэллээ.
Хятадын зах зээл: Дэлхийн аж ахуйн нэгжүүдэд шинэ боломж авчрав
"Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө"-ний тоймд “Үндэсний дотоодын зах зээлийг хөгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоно” гэж заасан байдаг.
900 сая хөдөлмөр хүчний нөөц, 400 сая гаруй дундаж орлоготой хүмүүс, нэг хүнд ногдох ДНБ хоёр жилийн турш 10,000 ам.доллараас давсан Хятадын хүчирхэг дотоодын зах зээл нь хөгжлийн ямар шинэ боломжийг авчрах вэ гэдэг асуудал хүмүүсийн анхаарлыг татсан билээ.
- Дундаж орлоготой хүний тоо нэмэгдсэн нь өдөр чанартай, бүтээлч санаатай бараа бүтээгдэхүүн ба үйлчилгээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн. Энэ бол үнэхээр эдийн засгийн өсөлтийн чухал элемент мөн гэж BMW группын дарга Чипце өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм.
- Хятадын зах зээлийг дэлхий нийтээрээ хуваалцах боломжтой. Хятадын хэрэглээний бүтцийн өөрчлөлт нь Хятадын өндөр чанартай дотоодын зах зээлийг бий болгосон төдийгүй, дэлийн хэмжээний аж ахуйн нэгжүүдэд аз завшаан олгосон гэж хэлж болно гэж Чинхуа Их Сургуулийн Эдийн засаг, менежментийн сургуулийн захирал Бай Чүн-Энь хэлж байлаа. P&G компаний захирлуудын зөвлөлийн дарга Дай Хуайд:
- Хятад улс дэлхийн хэмжээнд хамгийн том хэрэглээний зах зээлтэй болох нь мэдээж. Хятад бол дэлхийн хамгийн том гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл бөгөөд P&G компаний дэлхийн үйлчлүүлэгчдийн тавны нэг хувийг эзэлдэг. Манай компани Хятад дахь зах зээлээ үргэлжлүүлэн тэлж, Хятадын хэрэглэгчдэд маш сайн үйлчилгээ үзүүлэхээр хичээн ажиллана гэж хэллээ.
Онлайн боловсрол, дижитал эдийн засаг, ахмад настны эдийн засаг зэрэг нь энэ удаагийн форумын ярианы гол сэдэв болсон.
Новартис компаний гүйцэтгэх захирал Ван Сыхан:
- Эмчилгээний системийн тогтолцоог сайжруулж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн менежментийг сурталчлах замаар Хятад улс "Эрүүл мэнд Хятад улс-2030" зорилтдоо хүрч чадна. Үүний дүнд эрчимтэй" ахмад настны эдийн засаг бий болгож чадна гэсэн байна.
- Хятад дахь хил дамнасан компаниуд хөгжлийн шинэ хэв маягт онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид эрүүл энх Хятад улсыг байгуулах ажилд оролцон, Хятад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Хятадад үйлчлэхийн улмаас дэлхий нийтэд үйлчлэх боломжийг ашиглахад бэлэн байна гэж Amway Global компаний гүйцэтгэх захирал Дань Мүлин танилцуулсан байна.
Хятадын инноваци: Эдийн засгийн ирээдүйн хөгжлийн шинэ эрч хүч
"Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө"-ний тоймд Хятад улсын өөрчлөлт шинэчлэлийн ерөнхий нөхцөл байдалд инновацийн үндсэн байр суурийг баримтлахыг санал болгосон байна.
"Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө"-ний тоймд шинийг санаачлахыг санал болгосон нь Хятадыг тогтвортой. Гэгээн саруул ирээдүйн хөгжлийг угтахад бэлтгэл хийсэн явдал болно. Энэ нь мөн дэлхийн хэмжээнд нөлөөлсөн гэж Siemens AG компаний захирал Roland Busch хэлэв.
- Өндөр чанартай, аюулгүй хөгжил нь бүгд шинийг санаачлах болон оюуны өмчийн эрхийн хамгаалалтад суурилдаг гэж Хятадын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын оюуны өмчийн хөгжлийн судалгааны төвийн захирал Хань Шюйчэн Хятадын оюуны өмчийн хамгаалалтын ажлын тухайд танилцууллаа.
- Инноваци бол ирээдүйн дэлхийн эдийн засгийг хэлбэржүүлэх хөдөлгөгч хүч юм. Ирээдүйн хөгжлийн чиг хандлагад нөлөөлдөг инновациийн тухай Tesla Inc-ийн гүйцэтгэх захирал Илон Маск, эмнэлгийн дижитал тусламж үйлчилгээ, удирдлагагүй автомашин, түгжрэлийг арилгах 3D хонгил зэрэг нь холбогдох салбарыг өөрчлөх шинэлэг технологи байж болох юм гэж хэллээ.
- Дижитал өөрчлөлт бол том чиг хандлага юм. “COVID-19”-ийн дэгдэлт нь дижитал эдийн засгийн хөгжлийг түргэсгэжээ гэж Нью-Йоркийн Их сургуулийн профессор, эдийн засгийн Нобелийн шагнал хүртэгч Майкл Спенсер үзсэн байна.
Qualcomm компаний гүйцэтгэх захирал Стив Моленков 5G технологи нь ирээдүйн дэлхийн хөгжилд үргэлжлэн нөлөөлнө. Энэ нь яг цахилгаан эрчим хүчний нөлөөтэй адил бөгөөд Хятад, Америк хоёр улс дижитал технологийн хувьсгалын тойронд урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэх өргөн боломж байна гэж үзсэн байна.
Ногоон хөгжил: Дэлхий нийтийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж байна
Хятадын нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах болон нүүрстөрөгчийн саармагжилтын зорилт нь ч "Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө"-ний тоймын чухал агуулга бөгөөд энэ удаагийн форумын гол сэдвийн нэг.
- Энэ бол Хятадаас дэлхий нийтэд өгч буй маш чухал дохио бөгөөд нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах Хятадын шийдвэрийг илэрхийлж байгаа юм. Хятад улсыг эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт ногоон өөрчлөлтийг эрчимжүүлж, дэлхийн жишээг бий болгохыг тэсэн ядан хүлээж байна гэж Лондонгийн улс төр, эдийн засгийн институтийн захирал Николас Стерн хэллээ. Schneider Electric компаний дарга, гүйцэтгэх захирал:
- “Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятад улс ногоон хөгжлийн зорилтоо биелүүлж, эдгээрийн дотроос дижитал технологиор цахилгаан хийг эзэмдэх зэрэг технологи нь чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Мөн эдгээр шинэ технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь аж ахуйн нэгжүүдийг шинэ ажлын байраар хангаж чадна гэдэгт итгэж байна гэж хэлэв.
Hillhouse Capital Group-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жан Лэй дэлхийн хэмжээнд өндөр нүүрстөрөгчөөс бага нүүрстөрөгч, тэг нүүрстөрөгч рүү шилжих чухал үе шатанд байна. Хятадын нүүрстөрөгчийн саармагжилт эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Мөн бага нүүрстөрөгчийн салбарт өндөр чанартай ажил олголт болон шинийг санаачлах боломжийг нэмэгдүүлэх төдийгүй, нүүрстөрөгчийн саармагжилт нь аж ахуйн урт хугацааны тогтвортой хөгжилд чухал баталгаа хангана гэж үзжээ.
Хятадын хөдөө аж ахуй: Хөдөө аж ахуйн нэгжүүд хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байна
"Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө"-ний тоймд хөдөө аж ахуй, хөдөө бүс нутгийг хөгжүүлэн, хөдөө тосгоны бүх талын хөгжлийг урагшлуулна гэж дурдсан байна. Хятадын “Хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариаланчид”-ын хөгжлийн төрийн бодлого нь олон мэргэжилтэн судлаачдын анхаарлын төв болсон байна.
- Хятадын хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажил өндөр амжилт тогтоож чадлаа. Хөдөө тосгоны бүтээн байгуулалт болон боловсролын салбарыг өөрчлөн сайжруулснаар цагаач ажилчдын орлого нэмэгдэж, хөдөө орон нутагт нэг хүнд ногдох тариалангийн газрын талбай нэмэгдэхийн хэрээр Хятадын хөдөө тосгоны сэргэлт ирээдүйд илүү их үр дүнд хүрэх болно гэж Харвардын Их Сургуулийн профессор Дуайт Перкинс бодлоо хуваалцсан байна.
Бээжингийн их сургуулийн профессор Жүө Чирэн хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх боломж зөвхөн хөдөө орон нутагт бус, харин үндэсний эдийн засагт төвлөрөх ёстой. Хөдөө орон нутаг, хөдөө аж ахуй, тариаланчдад үндэсний эдийн засгийн боломжит эрэлт хэрэгцээ нь хөдөө орон нутгийг хөгжүүлэх, хамгийн чухал боломж юм гэж үзэж байна.
Хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэхэд сайн үр сортод суурилдаг. "Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө"-ний тоймд хөдөө аж ахуйн үр сортын техникийн судалгааг бэхжүүлэх тухай мөн тодорхой заасан байна.
- Хятадын техник болон инновациийн талаар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэдэг амлалт нь Хятадын тариаланчдад ашиг хүртээж чадах нь мэдээж. Corteva компани ч мөн Хятадын хөдөө аж ахуйн салбар болон хүнсний хангамжийн аюулгүй байдалд хувь нэмэр оруулах болно гэж Corteva компаний гүйцэтгэх захирал илэрхийлсэн байна.
Нээлттэй Хятад улс: Дэлхий нийттэй хамтран ажиллаж ашиг хүртнэ
"Энэ ертөнц хавтгай хэвээрээ юу?" гэсэн асуултад "The World is Flat" номын зохиолч, Нью-Йорк Таймс сонины дипломат тайлбарлагч Томас Фридман:
- Өнөөдөр бид цоо шинэ зүйлтэй нүүр тулж байна. Дэлхий ертөнц, гэхдээ энэ нь мөн хавтгай хэвээр байгаа нь зөвхөн бие биетэйгээ холбоотой төдийгүй, бас харилцан нэгдэн уялдсан байдаг гэж хариуллаа.
Гадаадад нээлттэй байх түвшинг дээшлүүлэх нь "Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө"-ний тоймд хамрагдсан бас нэгэн чухал тал. Энэ нь Хятад болон дэлхийд ямар өөрчлөлт авчрах вэ гэсэн асуултад хариулсан юм.
Хятад ба дэлхийн зах зээлийн хоорондох уялдаа холбоо, аж үйлдвэрүүдийн интеграцчилал, инновацийг сурталчлах, дүрмийн интеграцийг цаашид ахиулах ёстой гэж Хятадын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин ийнхүү дүгнэв.
- Хятад улс урьд нь “дэлхийн үйлдвэр"-ийн үүргээ илүү гүйцэтгэж ирсэн бөгөөд ирээдүйд "дэлхийн зах зээл"-ийн үүрэг улам бүр тодорч байх болно гэж тэрээр тэмдэглэжээ.
Өнгөрсөн онд Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын дүн ойролцоогоор 1.6 их наяд юаньд хүрэв. Гадаадын хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн хяналтын жагсаалтыг улам бүр хялбарчлан, 2020 оны эцэс гэхэд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай нийцэхгүй байгаа 400 гаруй хууль, тогтоомж, норматив баримт бичгийг хүчингүй болгосон зэрэг нь Хятадын нээлттэй байдлыг өргөжүүлэх хүчин чармайлтын бодит илрэл юм.
- Бид Хятадын нээлттэй байдлаа өргөтгөх бодлогод илүү итгэлтэй байна. Ингэснээр Хятадын даатгал, хөрөнгийн менежмент, бонд зэрэг салбаруудад гадаадын хөрөнгө орох боломж өргөн болно. Хятад улс мөн Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрт (RCEP) гарын үсэг зурсан анхны улс бөгөөд Хятад ба ЕХ-ны хөрөнгө оруулалтын гэрээнд эрт гарын үсэг зурах явдлыг урагшлуулан ахиулсан улс орон болжээ. Хятад улс эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэн эрчимжүүлэхээр шаргуу ажиллаж байна. Нээлттэй байдлыг гүнзгийрүүлэх дунд ашигтай байдлыг бий болгосон байна гэж Credit Suisse Group-ийн гүйцэтгэх захирал Гао Шитай танилцуулав.
- Даяаршлыг хөөцөлдөж, харилцан уялдаатай байх дэлхийн шинэ хэв маягт Хятад улс гадаадад нээлттэй бодлогыг хэрэгжүүлж байгаа нь яг даяаршлын дагуу хөгжиж, дэлхийд эерэг дохио өгч байна гэсэн үг юм гэж Чипце үзсэн байна.

Форумд оролцогчид 03-р сарын 21-нд илтгэл сонсож байна
Синхуа агентлаг Зургийг: ЛИ ШИНЬ
