1960 оны 05-р сарын 25-ны өдөр Хятад улсын ууланд авирах ангийн Ван Фүжөү , Гомбо ( Төвд үндэстэн ), Чюй Иньхуа дэлхийн хамгийн өндөр оргил — Эверест оргилын хойд талаас амжилттай авиран гарсан байна. Хятад улсын ууланд авирах ангийнхан хүн төрөлхтөн Эверестийн оргилд анх удаа хойд талаас нь авиран гарсан гайхамшгийг үүдэж , Хятад улсад яруу алдрыг авчирсан байна.
Дэлхийн хамгийн өндөр оргилыг эрхшээсэн явдал нь шинэ Хятад улсын спортын үйлсийн өрнөнгүй хөгжлийг харуулж байгаа юм. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа спорт түргэн мөртөө эрүүлээр хөгжих замд орсон байна. 1952 оны 06- сарын 10-ны өдөр Мао Зэдүн Хятадын спортын ерөнхий эвлэл байгуулагдсанд "Спортын хөдөлгөөнийг хөгжүүлж , иргэдийн бие махбодыг чийрэгжүүлье” гэсэн бичиг бичиж өгсөн байна.
Бүх шатны намын хороо, Засгийн газрын зохион байгуулалт болон дайчлалтаар, олон түмэн спортын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, үйлдвэр, сургууль, цэрэг, хөдөө тосгонд спортын үйл ажиллагаа өрнүүлэхийг зорив. Спортын хөгжил нь шинэ Хятад улсын өрнүүн хөгжил, цэцэглэн мандалтад чухал бэлгэ тэмдэг болсон байна.
