solongonews
Ли Кэчян Нидерландын ван Виллем Александртай уулзав
2018-10-16 15:52
Ли Кэчян Нидерландын ван Виллем Александртай уулзав.

Нидерландын вант улсад төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян “Рояал” ордонд Нидерландын ван Виллем Александртай уулзлаа.
Энэ үеэр Ли Кэчян Нидерландын ванд БНХАУ-ын дарга Ши жиньпиний мэндчилгээг дамжуулав. Сүүлийн жилүүдэд Хятад-Нидерландын харилцаа урагшлан хөгжиж байгааг Ли Кэчян онцлоод хоёр орны төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлал энэхүү харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн дэм өгсөн гэдгийг тэмдэглэв. Талууд цаашид жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ Хятад Амрикийн хооронд үүсэн худалдааны зөрчлийн тухайд Хятадыг хамгаалсан нэгдмэл үзэл бодолтой байх тохиролцоонд хүрчээ. Энэ нь дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн төлөө юм гэдгийг Нидерландын ван мөн онцолсон байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл