solongonews
Жүн Наньшань: - Зургаадугаар сар гэхэд хүн амынхаа 40 хувийг вакцинжуулна
2021-03-04 12:00
Жүн Наньшань: - Зургаадугаар сар гэхэд хүн амынхаа 40 хувийг вакцинжуулахаар төлөвлөж байна.

    БНХАУ энэ оны зургаадугаар сарын эцэс гэхэд 100 хүн тутамд 40 тун буюу нийт 560 сая тун “COVID-19”-ийн вакцин тарихаар төлөвлөж байна гэж Хятадын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн Жүн Наньшань мэдэгдлээ.

     БНХАУ-д хоёрдугаар сарын эцсийн байдлаар “COVID-19”-ийн 52 сая орчим тун вакциныг тарьсан гэж Жүн Наньшань даваа гарагт Вашингтонд төвтэй “Brookings” хүрээлэн, Бээжингийн “Tsinghua” их сургуулийн зохион байгуулсан цахим форумын үеэр мэдээлсэн байна.

Жүн Наньшань Хятадын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв зургаадугаар сарын эцэс гэхэд 100 хүн тутамд 40 тун вакцин хийхээр төлөвлөж байгааг дурдаад цаашлаад сүргийн дархлааг тогтооход хугацаа шаардлагатайг онцлон хэлсэн байна.

        Дэлхий дахин хэвийн байдалдаа хэзээ эргэн орох талаарх асуултад Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Гао Фү, бидний амьдрал өмнөхтэйгээ ижил түвшинд дахин хэзээ ч хүрэхгүй боловч ирэх оны зун гэхэд тун ойртож магадгүй юм хэмээн хариуллаа.

- Судлаачид коронавирусын хувилбаруудын эсрэг үр дүнтэй вакцинуудыг гарган авахаар ажиллаж байгаа тул хэвийн байдалдаа эргэн орох гол арга зам нь вакцин хийлгэх юм гэж Жүн Наньшань хэлсэн байна. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл