Хятад улсын Үхань хотын Хөх-мөрний их гүүр бол Хятад улсын Хөх мөрөн дээр байгуулсан анхдагч төмөр зам, засмал замын хоёр хэрэгцээтэй гүүр юм. 60 гаруй жилийн турш ширүүн бороо догшин давлагааг туулсан Үханий Хөх-мөрний их гүүр их мөрөн дээр сүндэрлэж, олон удаагийн үерийн гамшиг зэрэг байгалийн гамшиг болон машины ослын шалгалтыг даван туулсан юм.
“Үханий Хөхмөрний их гүүр бол шинэ Хятад улсын гүүрийн бүтээн байгуулалтын анхдагч хөшөө тэмдэг юм". Хятад улсын төмөр замын группын том гүүрийн товчооны намын хорооны нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн дарга Вэнь Үсүнгийн танилцуулснаар энэхүү том гүүр нь Хятад улсын орчин үеийн гүүрийн бүтээн байгуулалтын эхлэлийг тавьсан юм. 2020 оны сүүлч хүртэл Хятад улсын төмөр замын группиын том гүүрийн товчоо улсын дотоод, гадаадад 3000 гаруй том гүүрийг зурж төлөвлөн бүтээн байгуулж, нийт замын урт нь 3600 гаруй км-т хүрч, Вьетнам, Өмнөд Африкзэрэг 20 гаруй улс ба оронд 40 гаруй төслийг хариуцан байгуулав.
