Ардын төлөөлөгч, Улаанцав хотын Хуа Дэ шяний дарга Цүй Юйлай: - Сүүлийн жилүүдэд багшийн эгнээний насжилтын асуудал хүнд ноцтой болж, залуучуудын нөөц хүч хүрэлцэхгүй байна. Ахмад багш нар ажлаасаа чөлөөлөгдөхгүй бол шинэ багшийн эгнээг бүрдүүлж чадахгүй. Миний дэвшүүлэх санал бол үдсэн шатны багшийн эгнээ, ялангуяа хөдөө орон нутаг, мал аж ахуйн орны багшийн эгнээг анхааралдаа авах хэрэгтэй. Шинээр төгссөн багшийг урин ажиллуулж, ахмад багш нарын ажлаасаа амарч чөлөөлөгдөх тэнцвэрийг бүрдүүлэн батлах хэрэгтэй.

УТЗЗ-ний гишүүн, Баяннуур хотын Хөдөө аж ахуй, амьтны шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Янь Вэньжы: Одоогоор Арилжааны орон сууц урьдчилан худалдахад хэсэг бүлэг хөрөнгө оруулагчид худал хуурмаг ухуулан сурталчилгаа хийж, хэрэглэгчдийг мэхлэх, орон сууцны чанарын асуудал, хэрэглэгчийн эрх ашигт халдах тохиолдол олон гарч байгаа. Миний дэвшүүлэх санал бол Засгийн газраас тусгай төрийн бодлого төсөл гаран, орон сууцны зах зээлийн хяналт хамгаалалтын системийг бүрдүүлж, зах зээлийн хандалтын тогтолцоо, эрсдэлийн сангийн тогтолцоо, итгэл үнэмшлийн тогтолцоог бий болгох хэрэгтэй.
