solongonews
Хятадын анхны “хуруу шил”-ний хүүхэд ээж боллоо
2019-04-18 11:20
Хятадын анхны “хуруу шил”-ний хүүхэд ээж боллоо.

Бээжингийн Их Сургуулийн гуравдугаар эмнэлгийн профессор Жан Лижү болон түүний багийнхан Хятадын эх газрын анхны “хуруу шил”-ний хүүхдийг бойжуулан, эх барьсан нь Жэн Мэнжү юм. Энэ нь 1988 оны гуравдугаар сард болсон үйл явдал. Тэгвэл үүнээс 31 жилийн дараа буюу энэ сарын 15-нд Жэн Мэнжү ээж болсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээллээ. Тэрээр өөрийнхөө төрж байсан эмнэлэгтээ хүүгээ эсэн мэнд төрүүлсэн байна. 

Жэн Мэнжү хуруу шилэнд үр тогтоох аргын тусламжтайгаар амьдрах боломжтой болсон. Тиймээс ч амьдрал бэлэглэсэн эмнэлэг, эмч нартаа ач санан, талархаж их сургуулиа төгссөнийхөө дараа Бээжингийн Их Сургуулийн гуравдугаар эмнэлэгт ажиллах болжээ. Ийн анхны хүүхдээ өлгийдөн авсан нь энэ юм. Хятадын анхны “хуруу шил”-ний хүүхэд ээж болсон нь тус улсын нөхөн үржихүйн салбарын судалгаа шинжилгээ, эмчилгээний ололт, амжилтыг харуулж буй хэрэг гэнэ. Түүнчлэн хуруу шилэнд үр тогтоох арга нь ургийн гажиг үүсгэдэг гэх ойлголт хоцрогдсон болохыг илтгэж байгаа юм.
Сонирхуулахад дэлхийн анхны “хуруу шил”-ний хүүхэд 1978 оны долоодугаар сард Их Британид мэндэлж байжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл