solongonews
Ухаалаг гар утасны бидний мэдэхгүй есөн тохиргоо
2017-08-17 16:44
Бид хэдийгээр ухаалаг утас барьдаг ч түүнийхээ ид шидийг бүрэн гаргаж чаддаггүй.

     Үүний наад захын жишээ бол бид хэрэглэж буй гар утасныхаа хэдхэн үйлдлийг л ашиглаж мэддэг явдал юм. Үнэндээ бид утсаа бүрэн ашиглаж чадвал амьдралд хэрэгтэй маш олон зүйлс байдаг билээ. Ингээд энэ мэдээллээрээ ухаалаг гар утасныхаа таны ашиглаж байгаагүй есөн үйлдлийг хэлэхээр бэлтгэлээ.

1. Алдсан утсаа мэдэгдэх

        Бид утсан дээрээ хэрэгтэй зураг, дугаарууд гээд үргэлж хэрэг болох мэдээллээ хадгалдаг. Гэхдээ утсаа алдсан бол эргээд олох боломжгүй гэсэн үг биш. Та түгжих дэлгэцэн дээр "Энэ бол алдсан утас" гэдгийг нь өөрийн дугаартай хамт харагдуулж болдог. Энэ үйлдэл нь зөвхөн "iPhone" утсан дээр л хэрэгжих боломжтой байсан бол сүүлийн үеийн андройд үйлдлийн системтэй бүхий л утсан дээр шийдэж өгсөн байна. Ингэхийн тулд та "Settings" цэсний "Screen lock and passwords" хэсгээс "Signature on the lock screen" тохиргоог сонгон, энэ үйлдлээ идэвхжүүлнэ. Ингээд та утсаа алдсаныхаа дараа утасныхаа сериал дугаарыг мэдэж байвал өөрийн дугаарыг алдсан гэсэн хэсэгт арилахааргүй гаргаж болдог. Магадгүй та утсаа буцаагаад олж чадах ч юм билүү. 

2. Тэгш ус хэмжигч болон ашиглах

Сүүлийн үеийн ухаалаг утсанд өнцөг, болон хурд хэмжигч суурилуулсан байдаг. Зориулалтын аппликейшнийг татаж аваад ханын зураг болон бусад зүйлсээ тэгш байрлуулсан эсэхээ шалгаж болно. Гэрт тань хэмжигч байхгүй үед танд хэрэг болж болох юм шүү. 

3. Хэт ягаан туяа мэдрэгч

Таньд гар чийдэнтэй ухаалаг утас, скоч, цэнхэр өнгийн тодруулагч байхад л та хэт ягаан туяа мэдрэгчтэй болж болно. Утасныхаа гэрлийг бохирдуулахаас сэргийлж нэг давхар будаггүй скоч наагаад дээрээс нь ахин нэг давхар скоч наагаад түүн дээрээ цэнхэр тодруулагчаараа жигд будна. Арилахаас сэргийлж ахин нэг давхар скоч наагаад хэрэглэхэд бэлэн болно. Ингээд чухал бичиг баримтны баталгаажуулалтыг шалгаж болох хэт  ягаан туяа мэдрэгчтэй болно

4. "DVR" буюу дижитал видео бичигч

Мэдээж зургийн аппарат нь илүү хялбар ч заримдаа утсаараа бичлэг хийх шаардлага гардаг. Сүүлийн үед хийгдэж байгаа аппликейшнуудын тусламжтай та утсаараа бичлэг хийж болно. Энэ арга нь та ганцаараа гадаад оронд  явахдаа аяллын тэмдэглэл хийх, түрээсийн машин хэрэглэх зэрэг үед сайн туслагч болж чадах учир туршаад үзээрэй. 

5. Утсаа баталгаатай олж болох нууц арга

Үүнийг хийхийн тулд та зориулалтын аппликейшн татах хэрэгтэй. Ийм төрлийн аппликейшнууд сүүлийн үед маш ихээр бүтээгдэж байгаа юм. Эдгээр нь та утсаа алдсан бол таны утас руу өөр хүний царай харагдахад нууцаар зургийг нь авч эсвэл бичлэг хийж, мэдээллийн сан руугаа явуулдаг. Та аппликейшнийхаа мэдээллийн сан руу орж хэн таны утсыг авсныг баттай мэдэж болно. 

6. Багтаамж дуусахаас айх хэрэггүй

Заримдаа ид хэрэгтэй үед утасны багтаамж дүүрч, сайхан мөчийг балладаг. Үүнээс сэргийлэхийн тулд та "cloud" буюу үүлэн технологийн тусламжтай мэдээлэл хадгалдаг "Dropbox" гэх мэт аппликейшнийг ашиглаарай. Ингэснээр утсан дахь мэдээллээ хүссэн газраасаа үзэж болно. Мөн таны утасны багтаамж дүүрэх вий гэж санаагаа зовоох хэрэггүй болно. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : СААК
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл