Энэ сарын 04-нд өндөрлөсөн 2018 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурлын дараа Хятад улсын дарга Ши Жиньпин чуулга уулзалтын ээлжит дарга орон асан Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирилл Рамафоза, шинээр дарга орон болсон Сенегалын ерөнхийлөгч Макс Салл нартай хамт сэтгүүлчидтэй уулзав.
Ши Жиньпин: Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар Бээжингийн дээд хэмжээний хурал “Хамтран ажиллаж, хамтдаа ашиг олж, илүү нягт харилцаатай Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулъя” сэдвээр Хятад, Африкийн харилцааны хөгжил, Хятад, Африкийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг авч хэлэлцлээ. Хурал “Илүү нягт харилцаатай Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах Бээжингийн тунхаг”-ийг нийтэлж,“Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурж, Хятад, Африк хамтдаа хөгжихөө дэлхийн нийтэд харуулсан гэжээ.
Тэрээр: Үүрэг хариуцлагаа хамт биелүүлж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг олсон, аз жаргалаа хуваалцсан, соёл түүхээ хүндэтгэсэн, аюулгүй байдлаа хамтдаа хамгаалсан, эв найртай Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогц байгуулахыг Хятад, Африкийн удирдагчид санал нэгтэй зөвшөөрлөө. Хятад, Африкийн орнууд стратеги, бодлогын уялдаа холбоогоо эрчимжүүлж, "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг хөгжүүлэн, үйлдвэрлэлийг ахиулах, дэд бүтцээр холбогдох, худалдааг хялбарчлах, ногоон хөгжил, эрүүл мэнд, эм эмнэлгийн салбарыг баталгаажуулах, түүх соёлын солилцоо, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаа зэрэг “найман том үйл ажиллагаа” хэрэгжүүлнэ. Бээжингийн дээд хэмжээний хурал маш амжилттай болж, Хятад, Африкийн харилцааны түүхэн шинэ хуудсыг нээлээ. Бид энэ чуулга уулзалтаа улам хөгжүүлж, Бээжингийн дээд хэмжээний уулзалтын ололт амжилтыг эрчимтэй хэрэгжүүлэн, Хятад, Африкийн ард түмэнд үр шимийг нь хүртээх хэрэгтэй. Хятад, Африкийн ирээдүй улам гэгээн саруул болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
