solongonews
Ван И Японы төлөөлөгчидтэй уулзав
2018-04-17 10:49
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Токио хотноо Японы Япон, Хятадын найрамдлын олон нийтийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзав.

    ГХЯ-ны сайд Ван И:

- Япон, Хятадын найрсаг төлөөлөгчдийн багийн хуучин  найзтайгаа уулзаад их баяртай байна. Хүний ачийг мартаж болохгүй гэсэн эртний үг  бий. Та бүхэн бол Хятад, Японы найрсаг харилцааг дэмжигч, ахиулагч, оролцогч юм.  Ямар ч нөхцөлд, найрсаг төлөөлөгчид та бүхэн Хятад, Японы найрамдалд итгэл  дүүрэн байж, Хятадтай хийх хамтын ажиллагаанд оролцон дэмжиж байгаад бид их  талархаж байна гэсэн байна.

тэрээр мөн:

- Энэ удаа урилгаар Японд айлчилж байгаа нь сүүлийн  үед ерөнхий сайд Абе болон Японы Засгийн газар Хятад улстай харилцах талаар эерэг  мэдээлэл өгч байгаагийн хариу юм. Бид Японы талтай хамт хоёр орны харилцааг улам  түргэн хөгжих замд оруулахад бэлэн байна. “Хятад, Японы энх тайван, найрамдлын  гэрээ” байгуулсны 40 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ үеэр сүүлийн жилүүдэд Хятад,  Японы харилцааны эерэг, сөрөг талын туршлага, сургамжийг дүгнэж, анхны зорилтоо  марталгүй, үндэс сууриа бэхжүүлж, түүхээр сургамж болгон ирээдүйг хамтдаа  байгуулж, Хятад, Японы харилцан ашигтай хамтын ажиллагааны түнш байж, харилцан  заналхийлэхгүй байхыг хоёр орны олон этгээдийн нийтлэг ойлголт болгож, Хятад,  Японы эрүүл, тогтвортой харилцааг цогцлоон байгуулах хэрэгтэй гэж хэллээ.  

Японы төлөөлөгчдийн баг: - Япон, Хятад бол чухал, ойр хөрш  юм. Хятад, Японы найрамдал нь хоёр орон, хоёр орны ард түмний язгуур эрх ашигт  нийцнэ гэсэн байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл