solongonews
Энэ хавар Бээжинд 770 мянган ширхэг мод тарьжээ
2017-04-04 21:35
Энэ хавар Бээжинд 770 мянган ширхэг мод тарьжээ.

Хаврын урин салхи сэвэлзэн, мод ургамал соёолон ургана. Бээжин хотын ойжуулалтын газраас мэдээлснээр, бүрэн бус дүнгээр энэ хавар Бээжинд давхардсан тоогоор 1 сая 120 мянган хүн албан журмаар мод тарих олон төрлийн арга хэмжээнд оролцож, 775 мянга гаруй ширхэг төрөл бүрийн мод тарьж, 4 сая 776 ширхэг ой модыг арчилсан байна.

Энэ оны Мод тарих баяр болон нийслэлийн нийт иргэд албан журмаар мод тарих өдөрлөгийн үеэр хотын маш олон иргэд оролцон мод цэцэг тарих, ой мод, ногоон бүсээ арчлан цэвэрлэх, өөрийн нэр дээр мод арчлан ургуулах гэх зэрэг олон төрөл хэлбэрээр мод тарих үүрэг хариуцлага хэрэгжүүлж, үзэсгэлэнт сайхан Бээжингээ ногооруулахын төлөө хүч хөдөлмөрөө зориуллаа. Зүүн хот дүүрэг болон Тунжөү, Фаншань дүүрэг зэрэг газруудад олон албан байгууллага боловсон хүчин ард олныг зохион байгуулж хөрс шороо зөөллөн, мод тарьсан байна.

Нийслэлийн зүлэгжүүлэлтийн комиссын албаны дэд дарга Лянь Гүө Жао хэлснээр, сүүлийн жилүүдэд Бээжин хотын ойжуулалт, зүлэгжүүлэлтэд ашиглахуйц газрын хөрс улам багасаж, түүнчлэн одоогийн буй ногоон бүсийн нөөцийг улам сайн арчлах шаардлагатай байгаа учир хойшдын Бээжин хотын албан журмаар мод тарих үйл ажиллагааны хэлбэр өнгөрсөнд их талбайгаар тарих, зүлэгжүүлэх байснаасаа урт хугацаагаар "ой модыг арчлан ургуулах", "ойн менежмент"-ийн хэлбэрт шилжиж, өнгөрсөн хугацаанд жил бүрийн хаврын улиралд мод тарьдаг байсныг өөрчилж ойг модыг ямар ч улиралд байнгын чанартай арчлан хамгаалж байхаар болгож, олон нийт ой модыг арчлан өсгөх хөдөлмөрт оролцох зэрэг олон хэлбэрээр мод тарих үүргээ биелүүлэхийг удирдан жолоодох болно гэжээ.

Найруулагч: ,
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл