solongonews
Хятад улсын навигацийн үйлчилгээний салбарын нийт өртөг 403.3 тэрбум юаньд хүрчээ
2021-05-18 16:12
Хятад улсын навигацийн үйлчилгээний салбарын нийт өртөг 403.3 тэрбум юаньд хүрчээ.

Хятад улсын хиймэл дагуулын навигацийн нийгэмлэг 05-р сарын 18-нд Бээжин хотод “2021 Хятад улсын хиймэл дагуулын навигац болон байрлал тогтоох үйлчилгээний аж үйлдвэрийн хөгжил” цагаан ном нийтэлсэн байна.

Цагаан номд тэмдэглэхдээ:

"2020 онд Хятад улсын хиймэл дагуулын навигац болон байрлал тогтоох үйлчилгээний салбарын нийт бүтээгдэхүүний нийт өртөг 403.3 тэрбум юаньд хүрч, 2019 оныхоос 16.9 хувиар нэмэгдсэн байна. Үүнд хиймэл дагуулын навигацийн техникийг судлан хөгжүүлж, хэрэглэхэд шууд холбогддог чип, эд анги, алгоритм, програм хангамж, навигацийн мэдээлэл, терминалын тоног төхөөрөмж, дэд бүтэц зэргийг багтаасан аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний нийт өртөг 11 хувиар нэмэгдэн, 129.5 тэрбум юаньд хүрчээ. Хиймэл дагуулын навигацийн хэрэглээ болон үйлчилгээнээс үүдэлтэй холбогдох салбарын бүтээгдэхүүний нийт өртөг 19.9 хувиар нэмэгдэн 273.8 тэрбум юаньд хүрчээ.

Үүний зэрэгцээ Цагаан номд бас 2020 оны Хятад улсын хиймэл дагуулын навигац болон байрлал тогтоох үйлчилгээний аж үйлдвэрийн хөгжлийн байдалд бодит үнэлгээ хийсэн байна. 2020 оны эхний хугацаанд Ковид-19 цар тахлын нөлөөгөөр уг аж үйлдвэрийн нэмэгдэл 2019 оны мөн үеийнхээс илт удааширч, нэгдүгээр улиралд нийт орлого нь 2018 оны мөн үеийнхтэй адил болсон байна. Гэвч цар тахлыг үр ашигтай тогтоон барихыг дагалдан аж үйлдвэрээ сэргээснээр зах зээлийн байдал түргэн сэргэж уг салбарын аж үйлдвэр ч тогтвортой хөгжиж эхэлсэн байна.

Ялангуяа Бэйдөү 3 навигацийн системийг ажиллуулж эхэлснээр төрөл бүрийн салбарын хэрэглээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Хятад улсын хиймэл дагуулын навигац болон байрлал тогтоох салбарын аж үйлдвэрт хөгжлийн боломж тохиож, түргэн хөгжлийн замд орсон байна.

Одоо Хятад улсад хиймэл дагуулын навигац болон байрлал тогтоох үйлчилгээний салбарт 14 мянган аж ахуйн нэгж, 500 мянган хүн ажиллаж байна.

Найруулагч: .
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл