48 дахь удаагийн Найтингейл шагнал гардуулах ёслол 09-р сарын 02-ны өдрийн үдээс өмнө Бээжингийн Ардын Их Хурлын танхимд болов. Хятад улсын дэд дарга, Улаан загалмайн нийгэмлэгийн хүндэт дарга Ван Чишань шагнал гардуулах ёслолд оролцож, шагналыг гардуулан өгчээ.

Найтингейлийн шагнал нь Улаан загалмайн нийгэмлэгийн олон улсын сувилахуйн нийгэмлэгээс тогтоосон сувилахуйн ухааны хамгийн дээд шагнал юм. Хүмүүнлэгийн үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан сувилахуйн ажилчдыг алдаршуулах зорилгоор хоёр жилд нэг удаа болдог. Энэ жил 18 улс орны 25 сувилагч ажилчид тус шагналыг хүртжээ. Хятад улс 1983 онд сонгон шалгаруулалтад анх оролцсоноос хойш 83 шилдэг сувилагч энэхүү өргөмжлөлийг хүртсэн байна.
