solongonews
Олон улсын боксын урилгын тэмцээнд Өвөр Монголын тамирчин алт авлаа
2019-04-17 11:20
Олон улсын боксын урилгын тэмцээнд Өвөр Монголын тамирчин Ян Лю алт авлаа.

2019 оны “Герман улсын Колне Химийн цом” олон улсын боксын урилгын тэмцээн Герман улсад болж өндөрлөв. Ширүүн өрсөлдөөнөөр Хятад улсыг төлөөлөн оролцсон Өвөр Монголын тамирчин нэг алт хүртэж, ард олноо баярлуулав.

Энэ удаагийн тэмцээн нь 4 өдрийн хугацаатай үргэлжилж, нийт 20 гаруй улс орны 170 тамирчид оролцсон байна. Өвөр Монголоос эрэгтэй, эмэгтэй нийт 4 тамирчинг улсын багийн хамт 4 зэрэглэлийн тэмцээнд томилон оролцуулав.  Үүний дүнд Өвөр Монголын эмэгтэй боксчин Ян Лю  69 кг жинд тэргүүн байранд оржээ. Мөн Ма Шиньмин, Буян, Жан Жилэй нар тус тус эрэгтэй 52 кг, 69 кг, 81 кг жинд тавдугаар байранд орсон байна.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://www.northnews.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл