solongonews
Хятадын хөгжил олон улсын хамтын нийгэмлэгт ашиг хүртээж байна
2022-10-17 13:23
Хятадын хөгжил олон улсын хамтын нийгэмлэгт ашиг хүртээж байна.

 Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс гайхалтай амжилтад хүрэв. Хятад улс туйлын ядуурлыг түүхэнд устгасан нь Хятадад маш чухал ач холбогдолтой төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт ашиг хүртээсэн байна. Хятад улс үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан нь хөгжиж буй бусад орнуудад чухал ач холбогдолтой юм.

 Хятад улс цар тахлын эсрэг  хүчирхэг, үр ашигтай зохион байгуулалт, дайчлах чадвараа харуулсан нь Хятадын системийн давуу тал болно. Хятад улс өөрийн замаар Хятадын онцлогтой социализмын замаар явж байна. Хятадын Коммунист Намын удирдлагад тууштай байх нь Хятадын онцлогтой социализмын замын хамгийн чухал шинж чанар юм. Хятадын Коммунист Нам бол БНХАУ-ын ноён нуруу гэдгийг ажиглагч нараас онцолсон төдийгүй тасралтгүй хувьсгал хийснээр Хятадын Коммунист Нам илүү үр ашигтай, ард түмэнтэй ойр болсон юм.

   Хятад болон дэлхийн харилцаа улам гүнзгийрч байна. Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээс хойших 20 жилийн хугацаанд Хятад улс нээлттэй байдлаа тасралтгүй өргөжүүлж, эдийн засаг нийгмийн хөгжилд асар их амжилт гаргав. Өөрчлөлт, нээлттэй байдал нь Хятадын хурдацтай хөгжлийг ахиулж байна. Хятадын хөгжил, нээлттэй байдал нь Хятад, Ази, дэлхийн хувьд маш чухал юм. Бид бүгд тодорхой хэмжээгээр түншүүд, хамтын ажиллагааны логикоор аливаа зүйлийг бодох ёстой бөгөөд энэ нь өнөөгийн дэлхийн бүх хурцадмал байдлыг даван туулах хамгийн сайн арга болох юм.

    Хятад улс бусад оронтой хамтран ажиллаж, хамтдаа ялалт байгуулахад бэлэн байна. Өнөөгийн дэлхий хямралаар дүүрэн байх цагт хамгийн тулгамдсан ажил бол сөргөлдөөн, үймээн самуун дунд зөвшилцөлд хүрч, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх явдал юм. Улс орнууд ирээдүйн талаар нэгдсэн үзэл баримтлалыг бий болгож, технологийн шинэчлэлийг хамтаар ахиулж, дэлхийн байгаль орчныг хамгаалах, Африкийн хөгжил, нийгмийн эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой. Олон талт үзлийг баримталж, цаг агаарын өөрчлөлтийг зохицуулах зэрэг асуудлаар Франц, Хятад хоёр орны хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжиж, өнөөгийн дэлхийн хурцадмал байдлыг намжааж, дэлхийн энх тайвныг ахиулахад хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл