Монгол Улсын Уул уурхайн яам, Японы Шинэ эрчим хүч хөгжлийн Төв (NEDO) хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК нь Японы “Нагата Инженеринг” компанитай хамтран хуурай аргаар нүүрс баяжуулах дэвшилтэт технологийг нутагшуулах, жилд 300 мянган тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх тухай Гүйцэтгэлийн гэрээнд өнөөдөр буюу 2016 оны 2-р сарын 16-нд гарын үсэг зурлаа.
Nйнхүү гарын үсэг зурснаар “Нагата Инженеринг” компанийн боловсруулсан суурь зураг төсөл, технологийн дагуу "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайд нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэрийг барьж байгуулан, технологийн зүгшрүүлэлтийг хийж гүйцэтгэх юм.
Төслийг хэрэгжүүлснээр усны нөөцөөр хомс говийн бүсэд ус ашиглахгүйгээр нүүрсийг баяжуулах дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломж бүрдэнэ.




