Хятад, Монголын хил дамнасан мэдээллийн судалгааны хурал болно
2019-11-12 20:06
Хятад, Монголын хил дамнасан мэдээллийн судалгааны хурал энэ сарын эцсээр Хөххотод болно.
ӨМБИС-иас санаачлан, ӨМБИС-ийн Хэвлэл мэдээллийн дээд сургуулиас хариуцан зохион байгуулж буй “Хятад, Монголын хил дамнасан мэдээллийн судалгаа болон сэтгүүл зүйн боловсрол”-ын Олон улсын хурал энэ сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөххот дахь Хай Хан зочид буудалд зохиогдох болно.
Тус хурал нь “Хятад, Монголын хил дамнасан мэдээллийн судалгаа”, “Хятад, Монголын сэтгүүл зүйн боловсролын шинэчлэлийн талаарх судалгаа”, “Хятад, Монголын сэтгүүл зүйн дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны судалгаа”, “Хятад, Монголын сэтгүүл зүйн дээд сургуулийн боловсон хүчний солилцоо, хамтын ажиллагааны талаарх судалгаа” зэрэг сэдвээр явагдах юм байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
