

"Халуун чинжүү" Хятадын олон газрын хоолны ширээн дээр байдаг нь гол онцлог юм. Сычуань дахь халуун ногооноос эхлээд Хуньнаний халуун ногоотой загасны толгой, Шаньсигийн тос түрхсэн халуун ногоотой гялгар гээд өмнө зүгээс хойд зүг хүртэл халуун ногоо идэх дуртай хүн цөөнгүй.
Саяхан болж өнгөрсөн Хятадын Дижитал халуун чинжүү үйлдвэрийн хөгжлийн II чуулганаас гаргасан мэдээллээр Хятад улс дэлхийн хамгийн том халуун чинжүүний хэрэглэгч бөгөөд халуун чинжүүний жилийн гарц дэлхийд нэгдүгээрт жагсаж, тус улсын 28 мужийг (бүс нутаг, хот суурин) хамарч, аж үйлдвэрийн хэмжээ өргөжин тэлсээр байна. Энэ жил халуун чинжүүний үйлдвэрлэл хэрхэн явагдаж байна вэ? Зах зээлийн ханш, эрэлтийн байдал ямар байна вэ?
Дэлхийн халуун чинжүү үйлдвэрлэлийн бараг тал хувийг Хятад улс эзэлж байна
Хятадын халуун чинжүүний одоогийн жилийн тариалалтын бүс 30 сая мү талбайгаас давсан нь Хятадын үндэсний хүнсний ногоо тариалах бүсийн 10 орчим хувийг эзэлж байгаа нь бүх төрлийн хүнсний ногооны тоонд нэгдүгээрт ордог гэх тоо баримт бий.
400 гаруй жилийн өмнө Хятадад чимэглэлийн зориулалтаар хэрэглэх, хожим идэж болох, эмчилгээний хэрэглээнээс эхлээд халуун чинжүүний олон янзын үнэ цэнийг байнга нээн илрүүлж, тариалалтын хэмжээ ч мөн өргөжсөн байна. "Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Хөдөө аж ахуйн мэдээллийн институтын эрдэм шинжилгээний судлаач Лин Чиао Халуун чинжүү бол тэжээллэг, амт чанараар олон янз бөгөөд боловсруулсан халуун чинжүү, хатаасан халуун чинжүү, халуун чинжүүний тос ба бусад бүтээгдэхүүнээр баялаг болохыг танилцуулав. Халуун чинжүү нь идэх үнэ цэнээс гадна эдийн засгийн чухал үнэ цэн, нийгмийн үнэ цэнтэй. Капсайцин зэрэг нь анагаах ухаан, хүнс, аж үйлдвэрийн салбарт хэрэглэгддэг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар халуун чинжүү тариалах бүс, гарц тасралтгүй өсөж, Хятадын халуун чинжүүний үйлдвэрлэл ч хурдтай хөгжих шатандаа оржээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын статистик мэдээллээр 2000-2021 онд дэлхийн халуун чинжүүний 30 хувиас илүүг Хятадад тариалсан бөгөөд 2021 онд Хятад улсын халуун чинжүү тариалах бүсэд дэлхийн газар тариалангийн бүс нутгийн 36.72 хувь нь байсан. Энэ бол 2000 оныхоос 5.59 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь Хятад улс халуун чинжүү тариалах дэлхийн гол орон болсныг харуулж байна. Хураалтын үр дүнгийн хувьд сүүлийн жилүүдэд дэлхий дахины болон Хятадын халуун чинжүүний үйлдвэрлэл ихээхэн нэмэгдсэн. Үүнээс Хятад улс дэлхийн үйлдвэрлэлийн бараг талыг эзэлдэг бөгөөд дэлхийн хамгийн том халуун чинжүү үйлдвэрлэгч юм.
Хятадын дотоодын эрэлт хэрэгцээг хангахаас гадна Хятадын халуун чинжүү дэлхийн хэрэглэгчдийн хоолны ширээнд гарах болжээ.Тодруулбал: Дэлхий дахинд 1000 гаруй төрлийн халуун чинжүү болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн байдаг бөгөөд 2/3-оос дээш улс орон, бүс нутаг халуун чинжүүг ургуулдаг буюу иддэг байна. Өнөөдөр Хятад улс халуун чинжүүний гол экспортлогчдын нэг төдийгүй, экспортолсон халуун чинжүүг хатаасан халуун чинжүү, шинэхэн соргог халуун чинжүү гэж хуваадаг. Үүнд: Хатаагүй, хатаасан халуун чинжүү, халуун чинжүүний нунтаг, шинэхэн соргог эсвэл хөргөөсөн халуун чинжүү гэх зэрэг бий.
Хятадын Хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйн худалдааг дэмжих төвийн албан ёсны сайтад мэдээлснээр 2022 онд Хятадын халуун чинжүүний экспорт 1.7 тэрбум ам.долларын үнэтэй. Энэ нь жилд 11.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэдгээрийн дотор хатаасан халуун чинжүүний экспортын үнэ 1.56 тэрбум ам.доллар байсан нь жилд 8.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Шинэхэн соргог халуун чинжүүний экспортын үнэ 140 сая ам.доллар байсан нь жилийн өсөлт 71.2 хувь байж, Хятадын халуун чинжүү экспортын хамгийн шилдэг гурван зах зээл нь АНУ, Япон, Испани юм. Энэ нь нийт халуун чинжүүний экспортын 41.1 хувийг эзэлж байна.
Гүйжөү, Хэнань Юньнань мужийн халуун чинжүүний тариалалт Хятадын бүс нутгийн 1/3-ийг эзэлж байна
Хэмжүүрийн хувьд Гуйжөү муж Хятадын хамгийн эртний халуун чинжүү иддэг бүс нутгийн нэг байсан бол одоо тус муж бүтэн жилийн турш 5 сая гаруй тогтвортой халуун чинжүү тариалах талбайтай болсон. Энэ нь улсын 1/6 орчим хувийг эзэлдэг бөгөөд Хятадын дотоодын халуун чинжүү тариалах хамгийн том муж болсон юм.
Гүйжөү, Хэнань, Юньнань, Хуньнань, Сычуань, Өвөр Монгол болон бусад газруудаас гадна халуун чинжүү тариалдаг томоохон мужууд (бүс нутгууд) ч бий. Тэдний дунд Хэнань, Юньнань зэрэг бүс нутагт 2 сая гаруй мү тарих талбайтай. Энэ нь Гүйжөүгийн хамт Хятад улсын хамгийн шилдэг гурван халуун чинжүү тариалах бүсэд багтдаг байна. Мөн гурван мужийн нийт тариалангийн талбай 10 сая мү талбайгаас давжээ. Энэ нь үндэсний халуун чинжүү тариалах бүсээс 1/3-ийг эзэлдэг байна.
"Хятадын төв бүс нутгийн хүнсний агуулах" болох Хэнань мужийн хөдөө аж ахуйн нутаг дэвсгэрт улаан буудай тариалдаг төдийгүй Хятад улсын хамгийн том, урт халуун чинжүүний тариалангийн талбай бий. Хэнань мужийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн жимс судлалын хүрээлэнгийн захирал Яо Чюжү Хэнань дахь халуун чинжүүний тариалалтын талбай 3 сая орчим мү-д тогтвортой байдаг тухай танилцуулав. Үүнээс хамгийн их давуу талтай нь урт халуун чинжүүний төрөл. Урт халуун чинжүүг интоорын чинжүү, тэнгэрийн бүргэдийн чинжүү гэж мөн нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд үндэсний урт халуун чинжүүний тариалах газрын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Үүний нэг нь Хэнань урт халуун чинжүү тариалах бүс нь эхний байранд ордог. Жил бүр 500 орчим мянган тонн бүтээгдэхүүний борлуулалттай. Мөн Хятадын дотоодын борлуулалт, гадаад худалдаагаар нэгдүгээр байранд ордог.
- Янз бүрийн газруудын байнгын загвараар халуун чинжүү тариалах нь зарим харьцангуй тогтвортой үйлдвэрлэлийн бүсүүдийг бий болгож байна. Жишээлбэл: Хуньнань, Гүйжөү, Сычуань, Чүнчин нь халуун чинжүүний гол үйлдвэрлэлийн бүсүүд болж, Өмнөд хүнсний ногоо Хойд тээврийн бааз Гуанши, Юньнань зэрэг нь гол төлөв шинэхэн халуун чинжүү үйлдвэрлэдэг бол Хэнань, Шаньдун, Хэбэй болон бусад газрууд нь урт халуун чинжүүний гол үйлдвэрлэлийн бүсүүд болжээ. "Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн хүнсний ногооны инновацын багийн эрдэмтэн Ван Лихао:
- Одоогийн халуун чинжүүний тариалалт улс орон даяар 28 мужийг ( бүс нутаг, хот суурин) хамарч, сүүлийн 10 жилд тариалалтын талбай 30 орчим хувиар нэмэгдэж, халуун чинжүүний үйлдвэрийн хэмжээ улам өргөжсөөр байна.
Халуун чинжүүний үйлдвэрлэл тариаланчдын орлогыг нэмэгдүүлж байна
Халуун чинжүүний үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил нь зах зээлийн эрэлт хэрэгцээг үр дүнтэй хангаж, мөн тариалан эрхлэгчдийн орлогын нэмэгдлийг олон газарт сурталчлах гол салбарын нэг болсон.
- Энэ жил манай халуун чинжүүний ургац сайн байна. Мү дунджийн ургац 3000 килограммаас давлаа.
"Өвөр Монголын Өөртөө Засах Орны Тунляо хотын Халуут шяний Ихтал суурины халуун чинжүүний талбайд тариаланч Тан Бао “Ургац арвин, борлуулалтын үнэ ч нэмэгдсэн. Энэ жил жин /500гр/ тутамд өнгөрсөн жилийнхээс 0.1 юань, мү-д 5000 гаруй юанийн цэвэр ашигтай байна” гэж ярилаа.
Хятад улсын шяний дотор улаан халуун чинжүү тариалах хамгийн том шянь болох Халуут шяний улаан халуун чинжүү тариалах жил тутмын бүс талбай нь 600.000 гаруй мү тогтвортой байдаг. Орон нутгийн хөдөө аж ахуй, мал аж ахуй хариуцсан холбогдох хүний ярьснаар Халуут шяний улаан чинжүү тариалаад 60 гаруй жил болж байна. Одоогийн байдлаар жилийн дундаж үзүүлэлт нь 3 тэрбум жин байна. Халуун чинжүүний үйлдвэрийн хөгжил, өсөлт нь 60 мянган фермерийг улаан халуун чинжүү тариалах ажилд шууд байдлаар дэмжин, улаан халуун чинжүүний үйлдвэрийн гинжин хэлхээнд 50 мянга гаруй хүн ажил хөдөлмөр эрхэлж, жил бүр 360 сая юанийн хөдөлмөрийн орлоготой болсон байна.
“Манайх 300 гаруй мү-д стандартын шаардлага хангасан хүлэмжийн аж ахуйн үржүүлгийн баазтай. Гол төлөв халуун чинжүүний үр үйлдвэрлэх, үржүүлэх, боловсруулах, борлуулах, технологи сурталчлах ажилд оролцдог. Жил бүр 10 сая гаруй юаниар орлогоо нэмэгдүүлэхийн тулд эргэн тойрны 100 гаруй фермерийг халуун чинжүүний үржүүлгийн ажилд тулгуурлахыг удирддаг. Энэ жилийн зах зээлийн борлуулалт харьцангуй сайн байна. Одоо үндсэндээ зарагдаж дууссан. Бааз шинэ үр суулгахад бэлтгэж байна” хэмээн Шяо шяний Аньхүй Хуачян тариалангийн компанийн Шинжлэх ухаан судалгааны баазын тэргүүн Му Кели сонирхууллаа.
Шяо шянь нь "Халуун чинжүү үйлдвэрлэх улсын анхны шянь" хэмээн нэрлэгддэг. Халуун чинжүүний үрийг улс даяар борлуулаад зогсохгүй Япон, Өмнөд Солонгос, Зүүн Өмнөд Азийн орнууд руу экспортод гаргадаг. Шяо шяний хөдөө аж ахуйн товчооны холбогдох албаны хүн тус шяний халуун чинжүүний үржүүлгийн үйлдвэрлэл нь Хятадын үндэсний халуун чинжүүний гибридизаци үрний 50 орчим хувийг эзэлдэг. Үүний шинэхэн хүнсний шугамын халуун чинжүү нь илүү их хувь буюу 60 хувиас дээш хувийг эзэлдэг болохыг танилцуулав. Одоогийн байдлаар тус шянь жил бүр 350.000 гаруй кг өндөр чанартай халуун чижүүний үр гардаг. Үрийн үнэ нь бараг 1 тэрбум юань бөгөөд 6000 гаруй фермер орлогоо нэмэгдүүлж, хөрөнгөө нэмэгдүүлэхэд нь шууд түлхэц болдог байна.
"Халуун чинжүүний үйлдвэр нь тариалалт, үрийн үйлдвэрлэлээс эхлээд анхан шатны боловсруулалт, эрчимтэй боловсруулалт зэрэг хөдөө аж ахуйн эдийн засгийн чухал хэсэг юм. Халуун чинжүүний үйлдвэрийн гинжин хэлхээг тасралтгүй өргөжүүлснээр бүтээгдэхүүний нэмэгдсэн үнэ цэнийг тасралтгүй сайжруулахад дэмжлэг болж, тариаланчдад орлогоо нэмэгдүүлэх зам сувгийг өргөн хүрээнд нээж өгдөг. Халуун чинжүүний үйлдвэрлэлд анхаарлаа хандуулан, үндэсний холбогдолтой 70 гаруй "Нэг тосгон, нэг бүтээгдэхүүн" үлгэр жишээ тосгон, хотууд газар газарт байгуулагдаж, 40 орчим үндэсний алдартай, шилдэг хөдөө аж ахуйн шинэ бүтээгдэхүүн бий болсон. Энэ нь орон нутгийн хөдөө аж ахуйн эдийн засгийг хөгжүүлэхэд туслах, ядуурлыг бууруулах ололт амжилтыг бэхжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг” хэмээн Лин Чиао ярилаа.
