solongonews
Хятадын буухиа илгээмжийн салбар дэлхийд тэргүүлсээр байна
2016-12-22 21:04
Хятадын Үндэсний шуудангийн газраас энэ сарын 20-нд нийтэлсэн сүүлийн үеийн бүртгэлээр 20-ны өдрийг хүртэлх байдлаар 2016 оны Хятадын буухиа илгээмжийн салбарын нийт буухиа хүргэлтийн хэмжээ 30 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеээс 53 хувиар нэмэгдэж, мөн дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.

      Бүртгэлд харуулснаар энэ оны эхний 11 сард Хятадын буухиа илгээмжийн үйлчилгээний тоо хэмжээ 27 тэрбум 890 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 52.8 хувиар нэмэгджээ. Хэрэгжүүлсэн үйл ажиллагааны орлого 354 тэрбум 410 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 44.3 хувиар нэмэгдсэн байна. Харин энэ оны 11-р сард түүхэнд "Хамгийн яаралтай буухиа илгээмжийн сар" болж, буухиа илгээмжийн ажлын өдрийн дундаж хэмжээ 125 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан аж.
 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл