solongonews
Хятадад 144 цаг визгүй зорчсон жуулчдын тоо 39 мянгад хүрэв
2017-02-05 20:57
Сурвалжлагч Шанхай хотын Хилийн шалган нэвтрүүлэх газраас мэдээлснээр, Жянсү, Жэжян муж болон Шанхай хотод 144 цаг визгүй зорчих бодлого хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд Шанхайн хотын боомтын алба давхардсан тоогоор нийт 39 мянган гадаадын жуулчдад 144 цаг визгүй хилээр түр нэвтрэх зөвшөөрөл олгожээ.

              2016 оны 1-р сарын 30-наас Жянсү, Жэжян муж болон Шанхай хотод 144 цаг визгүй зорчих бодлого албан ёсоор эхлэн хэрэгжүүлснээр 51 улс орны жуулчид Хүчин төгөлдөр олон улсын аялал жуулчлалын баримт бичиг, гуравдагч оронд зорчих хугацаа, суудал бүхий зорчигчийн тасалбараар хилээр нэвтэрч, үнэгүй виз авах боломж бүрдсэн байна. Ингэснээр жуулчид Шанхай хот, Жянсү муж, Жэжян мужийн захиргааны хүрээнд 144 цаг зорчих болжээ.

        Ноднин жилийн 10-р сарын 15-ны өдрийн 00 цагаас эхлэн Шанхай хот Хятадын анхдагч туршилтын боомтын хувиар хуурай газар, тэнгис, агаараар зорчих жуулчдад 144 цаг визгүй түр зорчих зөвшөөрлийг нээлттэй болгож, жуулчдад илүү их дөхөм болсон байна.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл