Тэрээр мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хуралд: Хятад улс 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилтын дагуу "Эрүүл Хятад улс" байхыг үндэсний стратеги болгон дээшлүүлж, "Эрүүл Хятад улсын 2030 оны төлөвлөгөөний хөтөлбөр"-ийг боловсруулан нийтэлсний зэрэгцээ ДЭМБ зэрэг олон улсын байгууллагатай өргөн хүрээнд хамтран ажиллаж, дэлхийн эрүүл мэндийн засаглалыг идэвхтэй сайжруулсан юм. Дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд, Хятад улс эрүүл мэндийн засаглалын талаар үр ашигтай туршлага хуримтлуулж, бусад оронтой идэвхтэй хуваалцсан юм гэжээ.
Ма Шяовэй: Хятад улс олон жилийн турш, хөгжиж буй бусад оронд эрүүл мэндийн туслалцаа үзүүлсээр ирлээ. 1963 оноос хойш, Хятад улс хөгжиж буй 69 оронд эм эмчилгээний тусламжийн багийг олон удаа томилсон. Давхацсан тоогоор нийт 25 мянга гаруй эмчилгээний ажилтан томилж, давхацсан тоогоор нийт 280 сая өвчтөнийг эмчилсэн юм. Үүнээс гадна, дэлхийн 183 улс орон, бүс нутагт хятад эм уламжлагдсанаас Хятад улсын АСЕАН, Европ, Африк тив зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны чухал агуулга болсон юм гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн засаглалд Хятад улс идэвхтэй оролцож байна
2018-05-21 15:19
Дэлхийн эрүүл мэндийн 71 дэх чуулганы өмнөхөн буюу 05-р сарын 20-нд Женев хотноо Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны дарга Ма Шяовэй: - Хятад улс ард иргэдийнхээ эрүүл мэндийг баталгаажуулж, тэдний амьдралын түвшинг дээшлүүлэхийг ихэд чухалчилдаг бөгөөд дэлхийн эрүүл мэндийн засаглалд идэвхтэй оролцон, хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө Хятадын оюун ухаан, хүчин зүтгэлээ оруулж байна гэжээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
