
Шиньжяны Өрөмч хотын Даваанчин дүүргийн Шиньжяны химийн бордооны үйлдвэрийн бүс дэх салхины эрчим хүчээр дулаан дамжуулах төслийн анхны цахилгаанаар халаах зуух цахилгааныг амжилттай хурааж эхэлжээ. Энэ нь Шиньжяны анхдагч салхины эрчим хүч ашиглан бохирдолгүйгээр дулаан дамжуулах төсөл ашиглалт орсныг харуулж байна.
Уг төсөл бүрэн ашиглалтад орсны дараа тухайн нутгийн нийт 200 мянган квадрат метр талбай бүхий орон сууцны айл өрхийн өвлийн улирлын дулаалгыг үр ашигтай сайжруулж, орон нутгийн салхины эрчим хүчний хэрэглээг цагт 28.8 сая кв хүртэл нэмэгдүүлж, 9158 тонн нүүрс хэмнэх юм. Мөн түүнчлэн үүнтэй адил хэмжээний нүүрс түлсэнээс гарах нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 25.9 мянган тонноор, хүхрийн давхар ислийн ялгаруулалтыг 1652 тонноор багасгаж, иргэдийн амьжиргааг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, шинэ эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болох юм.
