”Улаанбаатрын үдэш” тоглолт боллоо
2018-07-12 11:33
Монгол Улсын Үндэсний их баяр наадмын баярыг тохиолдуулан өчигдөр буюу 07 дугаар сарын 11-ний үдэш Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд ”Улаанбаатрын үдэш” цэнгүүн боллоо.
Тус цэнгүүнд Хурд хамтлаг ая дуугаа өргөж, наадамчин олондоо бэлэг барилаа. Монголын рок попын ертөнцөд олон жил уран бүтээлээ туурвиж, үзэгчдийн сонсох дуртай дуунуудыг зохиосон “Хурд” хамтлаг 25 нас хүрлээ.
“Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Эх орон” зэрэг сонсогчдын сонорыг мялааж, чихэнд хоногшсон олон дууг зохиосон билээ. Хамтлагийн 25 жилийн ойтой давхцан сонсогчдын сонсох дуртай, сайн мэдэх “Цэргийн бодол” дууны 40 жилийн ой тохиож байгаа юм. Энэ дууг “Хурд” хамтлагийн хамгийн том ах буюу Д.Ганболд 1978 онд цэргийн албанд байхдаа зохиож байжээ.



Зохиогч: Х.Арвинтал, Ц.Урантунгалаг,
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
