solongonews
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Төлөөлөгч Ян Чиньдун ”Хоёр чуулган”-ы талаар танилцуулга хийв
2016-03-21 10:24
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Төлөөлөгч Ян Чиньдун Монгол Улсын сод сэтгэгчдийн багт ”Хоёр чуулган”-ы талаар танилцуулга хийв.

“Хоёр чуулган"-ы хаалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Төлөөлөгч Ян Чиньдун Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн (ОУХХ) захирал Ж.Баясах, тус хүрээлэнгийн Хятадын асуудал хариуцсан мэргэжилтэн нарыг ЭСЯ-д зочлохыг урьж, “Хоёр чуулган"-ы холбогдолтой нөхцөл байдлыг танилцуулж, мөн боломжыг хэрхэн атгаж Хятад, Монголын хамтын ажиллагааг урагшлуулах талаар харилцан ярилцлаа.

Төлөөлөгч Ян Чиньдун хэлэхдээ:  - Энэ жилийн “Хоёр чуулган" бол Хятад улс чинээлэг нийгмийг иж бүрнээр байгуулах шийдвэрлэх шатны үед болж байгаа бөгөөд, бүх дэлхийн анхаарлын халуун цэг болж, Хятадын эдийн засгийн хандлага болон бүтцийн шинэчлэл, “13 дугаар таван жил”-ийн төлөвлөлт, “Нэг бүс нэг зам" санаачилга зэрэг чухал асуудлууд Монгол Улс болон бусад улс орнуудын хэвлэл мэдээллийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.

Төлөөлөгч Ян Чиньдун мөн дурдахдаа, Хятад Улс 2016 оны эдийн засгийн өсөлтөө 6.5%-7% байхаар тогтоож, олон улсын нийгэмд халуун сэдвийг өрнүүлсэн юм. Зарим хүмүүс Хятадын эдийн засаг тасралтгүй өсөлттэй байж чадах эсэхэд санаа зовж, “Хятадын сүйрлийн онол” гол байнгын сэдэв болж, Хятад улсын эдийн засаг “Hard landing” болох яриа тасралтгүй үүссээр байна. Гэвч дээрхи нөхцөл байдал үүсэх боломжгүй юм. Хятад улсын хөгжил нь үргэлж бэрхшээл дунд урагшилсаар ирсэн бөгөөд, Хятад улс шинэчлэл, нээлт хийснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд бат бэх хүч, бодит туршлагыг хуримтлуулсан юм. Одоогоор, Хятад улсын эдийн засгийн нийт хэмжээ 67 их наяд юань давж, дэлхийн 2 дахь том эдийн засаг болоод байна. Хөгжлийн хэв маягийг сайжруулахын тулд Хятад улс инновацийн хөгжил, зохицуулалттай хөгжил, ногоон хөгжил, нээлттэй хөгжил, хамтдаа хүртэх хөгжил гэсэн 5 том хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлж, санаачилгатайгаар шинэ төлөвт зохицож, шинэ төлвийг удирдан дагуулж, эдийн засгийн бүтцийн шинжтэй шинэчлэлийг иж бүрнээр гүнзгийрүүлэн хөгжүүлж байна. Түүнчлэн Хятад улсын эдийн засаг одоо тэнцвэрт бус, зохицуулалттай бус, үргэлжлэх боломжгүй өсөлтийн хэв маягаас салж, өндөр түвшний хэв маяг, илүү боловсронгуй ажил хуваарилалт, илүү зүй зохистой бүтцийн үе шатруу чиглэн өөрчлөгдөж байна. Бид яг одоо аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалтыг хурдасгаж, олон нийтийн аж ахуй эрхлэлт, тэдний инновацийг дэмжих, “интернэт+”-г хөгжүүлэх, хөгжлийн шинэ хөдөлгөөний энергийг цуглуулж, шинэ шинэлэгийг бэлтгэж байгаа юм. Хятад улсын эдийн засаг гэрэлт ирээдүйтэй байх болно гэлээ.

Тэрээр мөн хэлэхдээ, Хятад улсын хөгжил зөвхөн “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлээд зогсохгүй, ойролцоох орнуудын хөгжилд, Монголын ард түмний “Монголын мөрөөдөл”-ийг биелүүлэхэд том боломж болох юм. Хятад улс цаашдаа ойролцоох орны “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” гадаад бодлогоо баримтлаж, бүс нутгийн улс орнуудтай урт удаан эв найрамдалтай байж, нэгдмэл хөгжлийг холбон хөдөлгөх болно. Хятад улс шинэ эрин үеийн өндөр түвшний гадаад нээлттэй байдлыг хөгжүүлж, хамтын ажиллагаагаар хамтдаа ашиг олохыг биелүүлэхэд илүү анхаарах болно. Хятад улс “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ул суурьтай хөгжүүлж, Хятадын дотоод бүс нутгийн хөгжлийн нээлт болон олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг нэгтгэж, хуурай газрын эдийн засгийн хонгил болон далайн хамтын ажиллагааны тулгуур цэгийг хамтдаа бүтээж, харилцан холбоо, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо, харилцааг урагшлуулах болно. Хил дагуух гаалийн хамтын ажиллагааны механизмыг байгуулж, олон улсын логистик их гарцыг байгуулна. Хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хил дамнасан болон хилийн гаднах эдийн засгийн хамтын ажиллагааны бүс зэргийг хөгжүүлнэ. Хятад улс олон улсын үйлдвэрлэлийн чадавхийг өргөжүүлж, гадаад худалдааны шинэчлэлийг хөгжүүлнэ. Монголын тал Хятад улсын эдийн засгийн зохицуулалтыг завшаан болгон, “Талын зам”, “Нэг бүс нэг зам” санаачилгыг гүн уялдуулж, Хятадын талын нягт холбоог үргэлжлүүлж, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгий хөгжүүлж, хоёр улсын ард түмэнд бодит ашгийг авчрах болно.

Төлөөлөгч Ян Чиньдун хэлэхдээ: - Мэргэжилтнүүд та бүхэн бол Хятад улсын судалгааны их эрдэм чадал, гадаад хэлний давуу талтай билээ. Хятад улс энэ удаагийн “Хоёр чуулган"-аар баталсан чухал бодлогууд болон үүгээр авчирч буй идэвхитэй өөрчлөлтийн хувьд, тэр дундаа, хамтын ажиллагааны агуу их боломжыг агуулсан бодлогуудад та бүхэн бүгд өөрийн гэсэн ойлголттой байгаа нь гарцаагүй юм. Та бүхнийг эдгээр боломжуудыг Монголын бүх хүрээний найз нөхдөд оновчтойгоор танилцуулж, хоёр улсын бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхитэйгээр хувь нэмрээ оруулахыг хүсч байна гэв.

ОУХХ-ийн захирал Ж.Баясах хэлэхдээ: - Монгол, Хятадын харилцаа эрүүл хөгжиж, бүх салбарын хамтын ажиллагааны түвшин тасралтгүй өссөөр байна. Монгол, Хятадын хөгжлийн стратегийг уялдуулах нь Монгол Улсын хөгжилд чухлаас чухал юм. Монголын талын бүх хүрээ “Хоёр чуулган”-ы Хятад улсын эдийн засаг, Монгол, Хятадын хамтын ажиллагаанд үзүүлэх нөлөөг ихэд анхаарч, Монгол Улсын Хятад Улсын судалгааны “Толгойлогч”-ын хувьд бид “13 дугаар таван жил”-ийн төлөвлөлт, Засгийн газрын ажлын тайланг хичээнгүй судлаж, Монгол Улсын голлох хэвлэл мэдээлэлд “Хоёр чуулган”-г тусгайлан танилцуулж, санал бодлоо дэвшүүлж, Монгол Улсын бүх хүрээнийхэнд Хятад улсыг илүү ихээр ойлгуулж, хоёр талын хамтын ажиллагааны боломжийн нөхцөл бололцооноос атгах болно гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Chinese Embassy
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл