Цагаан будаагаар хоолны дэг барьж турах арга
2015-12-28 18:21
Хэрвээ та цагаан будаагаар хоолны дэг барихаар шийдсэн бол ,эхлээд үүнд бэлдэх хэрэгтэй.

Хүнсний ногоо,чихэрлэг биш жимс жимсгэнэ илүү хэрэглэх
1-2 удаа цадатлаа и биш харин бага багаар идэж шингэн юм сайн уух хэрэгтэй
Нэг шилэн аяга цагаан будаа чанаж , бага багаар өдрийн туршид идэж, араас нь шүүс уух нь хамгийн үр дүнтэй арга юм.Ийм дэг барих хугацаа нь 3 өдрөөс илүүгүй байдаг бөгөөд уг дэгийг сард 1-ээс илүү сахих хэрэггүй.Харин энэ хувилбар танд хэтэрхий хүнд бол загасны мах нэмэж ,бага зэрэг хүнсний ногоо хэрэглэж болно.
Цагаан будаагаар ийм дэг барьснаар 2 долоо хоногт 3кг хасаж болно.Хоолны дундуур рашаан юмуу чихэргүй цай ууж болно.
1-дэх өдөр

Өглөө:Алим , Чанасан цагаан будаа (60 грамм) идэж ингэхдээ цагаан будаан дээрээ хэдэн дусал нимбэгний шүүс нэмнэ.
Өдөр:Ногооны тунгалаг шөл,ногооны салат ,амтлагч ногоотой цагаан будаа ,1 цайны халбага оливын тос
Орой:Ногооны тунгалаг шөл, жигнэсэн лууван ,цагаан будаа
2-дах өдөр
Өглөө :Жүрж ,чанасан цагаан будаа (жүржийн үйрмэг хальстай байж болно ) 1 цайны халбага цөцгий.
Өдөр :Чанасан ногоотой тунгалаг шөл, чанасан цагаан будаа.
Орой: Чанасан ногоотой тунгалаг шөл,чанасан цагаан будаа.
3-дах өдөр
Өглөө:Лийр ,цагаан будаа.
Өдөр:Ногооны тунглаг шөл ,салат (өргөст хэмх ,орос цуу ,оливын )цагаан будаа ,оливын тосонд шарсан 150 грамм мөөг.
Орой :Ногооны тунгалаг шөл ,яншуй болон наран цэцгийн чимх үр хийсэн цагаан будаа.
4-дэх өдөр
Өглөө:Хоёр халбага цагаан будааны хигдэс бүхий жимсний салат ,сүүтэй юмуу цөцгийтэй цагаан будаа
Өдөр:Ногооны тунгалаг шөл ,ногооны салат ,улаан луувантай жигнэсэн цагаан будаа
Орой:Ногооны тунгалаг шөл ,яншуй болон наран цэцгийн тостой цагаан будаа
5-дах өдөр
Өглөө:Усан үзэм юмуу үзэмтэй цанасан цагаан будаа
Өлөр:Ногооны тунгалаг шөл ,1 хоолны халбага оливын тостой их хэмжээний амтлагч ногоо болон ууранд жигнэсэн цагаан будаа
Орой:Ногооны тунгалаг шөл ,1 хоолны халбага нунтагласан хушга ,2 хоолны халбага ногоон сонгино , цоохор майлзын 2 хоолны халбага үрсэн үр юмуу яншуйгаар амталсан цагаан будаа.Ууранд болгосон бууцай.
6-дах өдөр
Өглөө:Хатаасан жимстэй (2 нанжин чавга,4 хушга,1-2 инжир жимс ,хэрчим лийр)цагаан будаа
Өдөр:Ногооны тунгалаг шөл ,өргөст хэмх , цагаан будаа
Орой:Ногооны тунгалаг шөл 1-2 зүсэм алим , 1 хоолны халбага цөцгий болон хагас цайны халбага зөгийн балтай цагаан будаа.
7-дах өдөр
Өглөө:Хэрчсэн алим юмуу лийр ,нимбэгний хэлэн дусал шүүс 1 цайны халбага зөгийн бал ,хагас порц йогурттай цагаан будаа
Өдөр:Ногооны тунгалаг шөл ,ногооны салат , 1 өргөст хэмх
Орой:Ногооны тунгалаг шөл ,цагаан будаа , 1 халбага оливын тос , 1 ширхэг базилик
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
