solongonews
Дээлтэй монгол дэлхийг баясгана
2016-07-18 21:05
Дээлтэй монгол дэлхийг баясгана.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны ухуулах хэлтэс, Соёлын танхимаас санаачлан зохион байгуулсан XIII удаагийн Хятад улс • Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадмын Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхны Соёлын үйлсийн үзэсгэлэн 6 дугаар сарын 29-ний өдөр Хөххотод нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нэг хэсэг болох монгол үндэстний уламжлалт хувцас загварын шоу болон үндэстний бүтээлч санаа бүхий хувцас загварын шоу нь тал нутгийн соёлын наадмын нэг халуун цэг болж, олны анхааралд хүрлээ.

Энэ удаагийн уламжлалт хувцас загварын шоунд 28 аймаг угсааны  129 төрлийн уламжлалт хувцас загварыг болон Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Урлагийн Дээд Сургууль, Хөххот Үндэстний Дээд Сургууль, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн сурагчдын зурж төлөвлөсөн 70 гаруй хувцас загврыг үзүүлж монгол үндэстний хувцас загварын эрхэмсэг сайхныг харуулж чадсан байна.

Найруулагч: Болор
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл