solongonews
Цар тахлын үеэр үйл ажиллагаа нь цэцэглэж буй бизнесийн 3 салбар
2020-05-25 17:51
Цар тахлын үеэр үйл ажиллагаа нь цэцэглэж буй бизнесийн гурван салбар

1. Эрүүл мэндийн салбар

   Тахлын тархаалтыг багасгах, нийгмийн эрүүл мэндийг сахих нь олон улсад одоогийн байдлаар нэн тэргүүний зорилго болоод байна. Засгийн газар нь ард иргэдээ амны хаалт, бээлий зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх гэх зэргээр зөвлөгөө өгч, хүмүүс тэр болгоныг авах гэсэн эрэлт нь эдгээрийг үйлдвэрлэгч байгууллагуудад хамгийн ашигтай. Дан ганц хамгаалах хэрэгсэл ч биш, COVID-19-өөс сэргийлэх вакцин гаргаж авах зорилгоор салбартаа тэргүүлэгч компаниуд болох Jonhson & Jonhson, Alpha Pro Tech Ltd нар вакцины судалгаа хөгжүүлэлтэд ханцуй шамлан ороод буй.

Учир нь дэлхийн эдийн засгийг хэвийн болгохын тулд эдгээр асуудлыг шийдэх хэрэгтэй бөгөөд шийдэж чадсан хэн болгонд их хэмжээний хөрөнгө, нэр хүнд хүлээж байгаа гэгдэхэд хилсдэхгүй болов уу. Үүний нэг жишээ нь, Микрософтыг үүсгэн байгуулагч Билл Геитс вирусын эсрэг хөгжүүлж байгаа 7 шинэ төрлийн вакцин үйлдвэрлэх зорилгоор нийт 7 тэрбум ам.доллар ямар нэгэн нөхцөлгүйгээр аль хэдийн хөрөнгө оруулалт хийснээ хэлсэн ба ийм нөхцөл байдалд бол түүний энэ үйлдэл ямар ч ашиггүй байсан ч хамаагүй гэсэн байна.

2. Интернэт худалдаа

 Дэлхийн санхүүгийн томоохон фирм болох JP Morgan-ий таамаглаж байснаар,коронавирусээс сэргийлж гадуур гарахаа болих хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр онлайнаар өөрсдийн хэрэгцээт бараагаа авч буй хэрэглэгчдийн тоо их өссөн байна. Онлайн худалдаандаа голчлон төвлөрдөг том компаниуд болох АНУ-д суурьтай Амазон компаний хувьцааны үнэ болон борлуулалтын ашиг хурдтай өссөн байгаа нь интернэт худалдааны салбар цэцэглэж байгаагийн том илрэл. 2020 оны нэгдүгээр сард нэг ширхэг хувьцаа 1800 ам. доллар байсан  Амазоны үнэлгээ нь одоогийн байдлаар 2600 гаруй ам.доллар байна.  АНУ-д гол хэрэглэгчид нь байдаг учир тархалт дэгдэж хөл хорио нэмэгдсэн нь богино хугацаанд ийм өндөр үнэлгээтэй болгоход хүргэсэн нь ойлгомжтой

3. Энтертайнмент болон сошиал медиа салбар

Гэртээ хөл хорионд орж өөр хийх юмгүй болсон хүмүүс цагийг өнгөрөөхөөр Netflix, Hulu мэтийн кино түрээсийн үйлчилгээнд олноороо хошуурч байгаа бололтой Өнгөрсөн сард Netflix рекорд тогтоосон үзүүлэлт буюу 15.6 сая төлбөрт хэрэглэгчтэй болсноо зарлав. Мөн хөл хорио тогтоосноос хойш ихэнх хүмүүс гэрээсээ ажлаа хийх шаардлагатай болсон тул олон хүн зэрэг онлайн видео чат хийх боломжтой Zoom апп маш олон хэрэглэгчдийг татах болжээ.

Тэд мөн өмнөх саруудад рекорд тогтоосон статистик үзүүлэлт болох сард 450 сая хүмүүс Zoom-ыг ашиглаж байна гэсэн статистик гаргав. Компаниуд ч мөн зүгээр суусангүй Facebook, Google, Microsoft бүгд тус бүр өөрсдийн олон хүн зэрэг видео бичлэг хийх боломжтой апп бүтээж хэрэглэгчдэд хүргэж байна. Zoom-ын хувьд харин ойрын хугацаанд өөрсдийн бүтээгдхүүний аюулгүй байдлын талаарх асуудлаасаа болж хэрэглэгчдийн дунд нэр хүндээ алдаад байна.

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : caak.mn~
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл