solongonews
Өвөр Монголын Нээлтийн Их Сургууль байгуулагдав
2021-01-25 15:09
Өвөр Монголын Нээлтийн Их Сургууль байгуулагдав.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газраас Өвөр Монголын Радио Телевизийн Их Сургуулийн нэрийг Өвөр Монголын Нээлтийн Их Сургууль хэмээн өөрчлөхийг онцлон зөвшөөрөв.

Хэлбэрээ өөрчилсний дараа Өвөр Монголын Нээлтийн Их Сургууль нь өөртөө засах орны Засгийн газарт харьяалагдах их дээд сургууль болох харьяаллын харьцаа, удирдлагын байгууламжийг өөрчлөхгүй байх, сурлагын намтар, сурлагын намтрын бус сурган хүмүүжлийн сургууль эрхлэх эрхийг өөрчлөхгүй байх, бүхэл цогцоор хэлбэрээ өөрчилсний дараа “хоёр шатаар нэгдсэн байдлаар төлөвлөж, дөрвөн шатаар сургууль эрхлэх” байгууламжийн ёсоор ажиллуулна. Энэ нь мөн Өвөр Монголын Радио Телевизийн Их Сургууль өөртөө засах орны бүх ардын насан туршид суралцахад үйлчлэхийг үүрч, өөртөө засах орны нээлттэй сурган хүмүүжлийн системийн байгуулалтыг ахиулж, дээд зэргийн сурган хүмүүжил, ажил мэргэжлийн сурган хүмүүжил хийгээд үргэлжилсэн сурган хүмүүжлийг уялдуулан хөгжүүлэхийг хайж сүвэгчлээд шинэ шатанд орсныг харуулж байна.

Өвөр Монголын Радио Телевизийн Их Сургууль 1979 онд байгуулагдаж, Өвөр Монголд хандуулан орчин үеийн алсын удирдлагатай нээлттэй сурган хүмүүжлийг өрнүүлж байгаа өөртөө засах орны шууд харьяа дээд зэргийн сургуулийн хувьд Өвөр Монголын Радио Телевизийн Их Сургууль нь яаралтай хэрэглэх боловсон хүчнийг хүмүүжүүлэх түүхт үүргийг үүрч, өөртөө засах оронд “доош буух, үлдэж болох, хэрэглэж болох” бүх төрлийн хэрэглээний хэлбэрийн оюутан 430 мянгыг хүмүүжүүлж, сурлагын намтрын бус боловсролд оролцогсод 1 сая гаруйд хүрч, дээд зэргийн сурган хүмүүжил түгээмэл болохыг дэмжиж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны эдийн засаг нийгмийн хөгжил болон суралцах маягийн нийгмийн бүтээн байгуулалтад идэвхтэй хувь нэмэр үзүүлэв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл