Хятад улс өндөрлөг газрын сансрын цацрагийн ажиглалтын төв байгуулна
2018-06-20 10:27
Хятад улс өндөрлөг газрын сансрын цацрагийн ажиглалтын төв байгуулна.

Хятадын өндөрлөг газрын сансрын цацрагийн ажиглалтын төв (LHAASO)-ийн барилгын ажил 06 дугаар сарын 19-ний өдөр эхэлсэн байна. Уг ажиглалтын төв нь Хятадын “12-р таван жилийн төлөвлөгөө”-ний шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийн төсөлд хамрагдах гол төсөл болно. Өндөр энергийн сансрын цацрагийн гарал үүслийн судалгааны эргэн тойронд өндөр энергийн цацраг,селестиел шинжлэх ухаан, харанхуй материалын тархалт зэрэг холбогдол бүхий үндсэн шинжлэх ухааны судалгаа хийхэд зориулалттай баригдах болно.

Тус ажиглалтын төвийг Сычуань мужийн дундаж далайн түвшин 4410 м болох Хай Зи ууланд барих бөгөөд 5 жилийн хугацаатай барихаар төлөвлөж байна.


Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
