solongonews
Хурдны замыг давсан ус татрав
2020-09-15 09:31
Хурдны замыг давсан ус татарлаа

    Хятадын Аньхүй мужийн Лүжяны хурдны замыг даваад байсан ус энэ сарын 12-ноос татарч эхэлжээ. Сүүлийн 100 жилд ховорхон тохиолдсон энэ зуны ширүүн борооны улмаас Аньхүй мужийн Лүжян шянь 07-р сарын 22-нд үерийн гамшигт өртсөн юм. Үерт тус шяниар дайран өнгөрдөг G330 хурдны зам бүрэн автсан байна. G330 хурдны замын 5,6 километр нь усанд живж зарим газарт нь дарвөн метр, бусад газарт 2,6 метр ус тогтсон зам харилцаа бүрэн зогссон юм. 08-р сарын 24-нөөс үерийн ус татарч эхэлсэн байна. Мөн дээр нь үерийн ус гадагшлуулах ажил эрчимтэй явагдсанаар G330 хурдны замын живсэн хэсэг ил гарч энэ сарын 16-нд замын хөдөлгөөнөө эхлүүлэхээр болсноо мэдээллээ.  

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл